Шалгалтын төвүүд
8. YÖS, өнгөрсөн жил Туркийн Анкара, Туркээс гадна Тиран (Албани), Баку (Азербейжан), Дакка (Бангладеш), Алмати (Казакистан), Бишкек (Кисргизистан), Бэйрут (Любнан), Үскүп (Макадонъя), Куала Лампур (Малайз), Кахирэ (Египт), Улаанбаатар (Монгол), Ташкент (Узбекистан), Исламабад (Пакистан), Казан (Орос), Шам (Сир), Амман (Йордан) зэрэг хотуудад (улсуудад) шалгалтын төв байгуулсан байна.
Шалгалт
9. YÖS-т 2 төрлийн тест авдаг. Нэг нь ерөнхий сэтгэн бодох шалгуур, нийт 80 асуулттай. Үүнээс 45 нь IQ үлдсэн 35 нь математик. Шалгалтын хугацаа 90 минут. Шалгалт Турк, Англи хэл дээр явагддаг.
Нөгөөх нь Турк хэлний шалгалт юм. 60 асуулттай Турк хэлний шалгалтын хугацаа нь 60 минут байдаг. Турк хэлний шалгалт нь шалгалтанд оролцогчын Турк хэл дээр текст унших, уншсан текстээ ойлгох чадварыг шалгадаг. Турк хэл болон ерөнхий сэтгэн бодох шалгуур нэг номон дээр хэвлэгддэг. (Хариултын цаас нь тус тусдаа байдаг тул математикийн цаг дээр зөвхөн математикаа хараад Турк хэлний цаг дээрээ Турк хэлээ харсан нь дээр байдаг. Математикийн шалгалтын дараа хариултын цаасыг хурааж авсаныхаа дараа Турк хэлний шалгалт руу ордог тул математикийн цаг дээр Турк хэлээ харж цаг алдах хэрэггүй.)
Шалгалтанд оролцогчид Анкара дахь төвд шалгалтанд орж буй тохиолдолд гадаад пасспортоо, гадаадад дахь төвд шалгалтанд орж буй тохиолдолд тухайн улсад хүчинтэй бичиг баримт авчирсан байх шаардлагатай. (Турк хэлний тодорхой мэдлэгтэй бол Турк хэлний тестээ чадхаараа хийхгүй хэдийгээр Турк хэлний дүнг харгалзахгүй гэсэн заалт (13 дугаар заалт) байдаг ч бол зарим сургууль (Мимар Синан их сургууль) оюутнуудаа Турк хэл болон Математикийн тестийн голчоор шалгаруулж авдаг юм билээ.)
Шалгалтын дүнг гаргах, зарлах
10. YÖS-т хоёр тестийн дүн тус тусдаа бодогддог бөгөөд дүнгийн хуудсан дээр Турк хэл тестийн дүн, Математикийн тестийн дүн маягаар 2 тусдаа бичигдсэн байдаг. Шалгалтын хариу гарахаар ÖSYM дүнгийн хуудас бэлтгээд бүртгүүлэхэд мэдэгдсэн хаяр руу шуудангаар илгээдэг байна.
Их дээд сургуулиудад бүртгүүлэх
11. Шалгалтанд орогсод сурахыг хүссэн сургуулидаа өөрөө бүртгүүлэх (өөрийн биеэр эсвэл хүн гуйж бүртгүүлнэ.) бөгөөд бүртгүүлэхэд шалгалтын дүнгээс (ЕӨС-ын дүн) гадна бас бус (пасспортны хуулбар) бичиг баримт хэрэг болно. Турк улсад их дээд сургуульд сурахын тулд ЕӨС-ын математын тестээс хамгийн багадаа 40 оноо авсан байх хэрэгтэй. (Зарим сургууль Турк хэлний тестийн хариуг бас харгалзан үздэг тул Турк хэлний тестийг бас чадхаараа хийвэл зохино. Боазичи, ОДТУ зэрэг сургуулиуд 100 хувь англи хэл дээр сургалт явуулдаг тул Турк хэлний тестийн хариуг нэг их анхаардаггүй. Бас сургуулй дотроо Турк хэлний бэлтгэлтэй сургуулиуд ч бий. Тэд хичээлийн жилийн эхэнд Турк хэлний шалгалт аваад хангалтгүй дүн авсан сурагчдыг Турк хэлний бэлтгэлд хамруулдаг. Ямар ч тохиолдолд ТӨМЭР-т сураад амжилттай төгссөнг батлах бичиг байвал түүнийгээ үзүүлэд шууд нэгдүгээр курстаа элсэж болдог.)
12. ЕӨС-с гадна бусад олон улсын шалгалтын хариугаар Турк улсын их дээд сургуулиудад сурах боломжтой бөгөөд ямар ямар олон улсын шалгалтууд ЕӨС-тэй дүйх талаарх мэдээлэл их сургуулиудын оюутан элсүүлэх журамд (kabul koşulları) хэвлэгддэг/нийтлэгддэг.
13. Их дээд сургуулиуд оюутан элсүүлж авахдаа ямар хэл дээр сургалт явуулдагаа үл харгалзан зөвхөн ерөнхий сэтгэн бодох шалгалтын дүнг харгалзах ёстой. Турк хэлний тестийн дүн Турк хэлээр сургалт явуулдаг сургуульд бүртгүүлж буй тохиолдолд хэлний бэлтгэлд сурах эсэхийг шийдэхэд тусладаг. (ЕӨС-ийн Турк хэлний тестээс хангалттай дүн авсан бол хэлний бэлтгэлс суулгүй нэгдүгээр курстээ элсэн орж болно гэсэн үг.)
14. Туркэд зарим сургуулийн сургалтын хэл 100 гадаад, зарим нь 40 эсвэл 60 хувь гадаад хэл дээр сургалт явуулдаг. Үлдсэн буяу ихэнх их дээд сургуулиудын сургалтын хэл нь Турк хэл юм. Турк хэлээр сургалт явуулдаг сургуулйд тэнцсэн хэрнээ Турк хэл нь хангалтгүй бол хамгийн ихдээ нэг жилийн хугацаанд Турк хэл хангалттай сурсан гэсэн баталгааг аваачин (ТӨМЭР-т сурсан бичиг эсвэл ЕӨС-ын ТУрк хэлний тестийн дүн) сургалтаа үргэлжилүүлж (эхлэж) болно.
15. Их дээд сургуулиуд, гадаад оюутнуудын бүртгэлийн хүлээж авах хугацаа, гадаад оюутнуудыг биелүүлбэл зохих шаардлагуудыг Турк улсад хэвлэгддэг сонингууд дээр зарладаг. Мөн зарлалыг сургуулиудын интернэт хуудаснаас бас ÖSYM-гийн интернэт хаягнаас мэдэж болно.
Бичлэгийн эхний хэсэг энд...
No comments:
Post a Comment