Showing posts with label Стамбул хот. Show all posts
Showing posts with label Стамбул хот. Show all posts

Thursday, July 14, 2011

Rahmi M.Koç Müzesi

Rahmi M.Koç Müzesi Стамбул хотын Хаскөе дүүрэгт Халичийн эрэгийн дагуу оршино. Бизнесмэн Rahmi M.Koç-ын тусламжтайгаар хийгдсэн энэхүү музей нй Турк улсад хийгдсэн анхны аж үйлдвэрлэл, зам тээвэр, харьлца холбоо мэдээллийн технологийн анхны музей юм.

Энэхүү музейгийн хажуугаар
47 Eminönü - Alibeyköy Hattı
54 HM Hasköy - Mecidiyeköy Hattı
54 HT Hasköy - Taksim Hattı
номертой автобусууд өнгөрдөг байна.

Музейн сайт

Sunday, November 28, 2010

27.11.2010

Өчигдөр орой Санаеи хороололд ажиллаж амьдардаг хэсэг Монголчууд цуглан нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж архи дарс уун согтоод нэгнийгээ хутгалсан хэрэг гарсан байна. Хутгалсан иргэн зугтаад олдохгүй байгаа бөгөөд хутгалуулсан иргэн эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Сүүлийн үед нэгнийхээ хутгалсан, зодож гэмтээсэн хэрэг ихээр гарах болж, цаг ч цөвүүн болж байна даа...

Нэмэлт: Хутгалуулсан иргэн ухаан, мэдээ оронгуутаа цагдаагийн хамгаалттай эмнэлгийн өрөөнөөс зугтсан байна. Зугтаагүй байсан бол эмнэлгээсээ гадаадуудын хэсэг рүү шилжүүлэгдэн тэндээсээ ачигдах байлаа. Явах хүсэлгүй байгаад зугтаа юм байлгүй..

Нэмэлт: Тус хэрэгт холбоотойгоор хэрэг болоход байлцсан дөрвөн иргэн хоригдож байгаа аж...

Saturday, November 13, 2010

Авто машины осол

Өнөөдөг өглөө хоёр Монгол залуу гудамжинд явж байгаад нэг нь авто машины осолд ороод эмнэлэг рүү нөгөө нь визний зөрчилийн (харласан) улмаас хорих хэсэг рүү хүргэгдэж гэнэ. Эмнэлэгт байгаа нь хоёр хагалгаанд орсон сурагтай. Харласан хэсэг нь цагдаагаас айгаад, оюутнууд нь залхуураад очсон эргэсэн хүнгүй л байгаа бололтой. Яалтай ч билээ....

Wednesday, November 10, 2010

10.11 09:05


1938.11.10, 09:05 Бүгд Найрамдах Турк Улсын үндэслэгч, Туркийн анхны ерөнхийлөгч, хувьсгалч Ататурк (1881– 10.11.1938) Стамбул хотын Долмабахче ордонд нас нөгчсөн. Нас барсаны дараагаар шарилыг түр хугацаагаар Этнография-гийн музейд хадгалсан бөгөөд 15. дахь жил буюу 10.11.1953 нд хүндэтгэлийн оршуулгын газар болох аниткабир (Anıtkabir) руу зөөжээ.
Өнөөдрийг хүртэл мөн өдрийн 09:05 минутанд улс даяар тугаа хагас бөхийлгөн, машин тэргүүд, гудамжаар явж байгаа хүмүүс зогсон нэг минутын хүндэтгэл үзүүлдэг уламжилалтай.



* Эхний зураг Бүгд Найрамдах Турк Улсын анхны еренхийлегч Ататурк
* Удаах зураг Ататуркийн шарилийг Аниткабир уруу зөөх хүндэтгэлийн жагсаал, 1953 он
* Гуравдугаар зураг Аниткабир

Friday, October 29, 2010

Турк Улс дахь Монгол Улсын өргөмжилөлт консулууд

Хот: САМСУН

Хаяг: 100. Yıl Bulvarı Kamer Sok. No:234/3 Arı Apt. Samsun
Утас: 0090 (0362) 231 38 08
Өргөмжилөлт Консул: Ахмет Х.Гиритли (Ahmet H. GİRİTLİ)

Хот: ИЗМИР

Хаяг: Atatürk Cad. No:152/608 Konak/İzmir
Утас: 0090 (232) 374 01 13
Факс: 0090 (232) 478 49 15 begin_of_the_skype_highlighting (232) 478 49 15 end_of_the_skype_highlighting
Өргөмжилөлт Консул: Халук ТҮРКЭЛИ (Haluk TÜRKELI)

Хот: АНТАЛЬЯ

Хаяг: XANADU Resort Hotel. Acısu Mevki. P.K.49 Serik – Belek / Antalya
Утас: 0090 (0242) 710 00 00
Өргөмжилөлт Консул: Өмэр Али АЯДИНЭР (Ömer Ali AYDINER)

Хот: СТАМБУЛ

Хаяг: Büyükdere cad, Hukukçular sitesi no:24/51 Mecidiyeköy-Şişli/ İstanbul
Утас: 0090 (0212) 2743500
Факс: 0090 (0212) 3476352
Өргөмжилөлт Консул: Фахрэттин Амир Арман (Fahrettin Amir Arman)

Thursday, October 21, 2010

24.10.2010

Стамбул хотын Каитхане (Kağıthane) хороолол. Монгол улсын иргэн А.Б-г гэртээ ганцаараа байхад нь 17,18,19 насны 3 Турк гэрт нь орж ирээд хутгаар айлган хүчиндэх гэж оролджээ. Тэд Б-г аврал эрэн хашгирахад сандран зугтахдаа иргэн Б-гийн гар утсыг нь авч зугтсан байна. Б-гийн мэдүүлгийн дагуу гурван залууг барьвчилсан байна. Баригдсан залууст нэгжлэг хийхэд нэг хутга, Б-гийн гар утас олджээ.

Эх сурвалж

08.10.2010

Монгол Улсын иргэн 44 настай Доржиннямбуу Турк улсын Стамбул хотын Ататурк онгоцны буудал дээр Москвагаар дайран Улаанбаатар нисэх онгоц хүлээх зуураа зүрх нь хаагдан нас барсан байна. Ум мани бад ми хум...

Эх сурвалж

Wednesday, October 20, 2010

Хүний наймаачид Монгол залуусыг худалддаг болжээ.

Нетээр хэсч яваад доорх мэдээг оллоо. Үнэн худалыг мэдэхгүй ч наашаа зүглэх гэж байгаа бол уншаад үзэхэд илүүдэхгүй болов уу гэж бодоод блог дээрээ нийтэллээ.

Хүний наймаачид Монгол залуусыг худалддаг болжээ.


Турк улсад манай улсын иргэн хүний наймаачдын гараас зугтаан одоо хаана байгаа нь тодорхойгүй байгаа билээ.

Түүнийг ийн зугтсаныг ар гэрийнхэн нь Гадаад харилцааны яамны Консулын газарт мэдэгдсэнээр Гадаад харилцааны яамнаас Турк дэх Элчин сайдын яамандаа мэдэгдэн зугтаж яваа Монгол иргэнээ хайж эхэлсэн аж.

Хүний наймаачдаас зугтсан залууг хэн болох, Туркэд хэзээ очсон, хоригдож байсан газар нь хаана болох, хаанаас ар гэрийнхэнтэйгээ холбогдсон зэргийг нь илрүүлэхээр шуурхай ажиллаж байгаа аж. Гэвч одоохондоо ямар ч нэмэлт мэдээлэлгүй байна. Хүний наймааны золиос болгох гэсэн хүмүүс нь нутаг нэгтэн нь буюу Монгол эмэгтэй байжээ.

Тэрбээр хүний наймаачдад зуучлан худалдаалахыг завдсан байна. 10 гаруй хоног сураг тасраад байсан хүү нь өнгөрсөн лхагва гаригт Монголд байгаа гэрийнхэнтэйгээ холбогдож, цагдаа, гадаад харилцааны яамныханд яаралтай мэдэгдэж амь аврахыг гуйсан тухай ар гэрийнхэн нь Консулын газарт ярьсан байна. Ээжтэйгээ ярихдаа “Туркийн ямар нэртэй газар байгаагаа мэдэхгүй. Араас олон хүн хайж байгаа учраас хамаагүй ил тод ярих боломж алга, Маш их айж байна” гээд, интернэтээр дохио зангаагаар шахам ярьсан байна.

Тэрбээр зургаан эрэгтэй, хоёр эмэгтэй Монгол хүний хамт Грек рүү гаргуулахаар нутаг нэгт Монгол эмэгтэйд тус бүр 1500 ам.доллар өгч тохиролцжээ. Ингээд тэднийг нэг байранд гар утас бичиг баримт болон гутлыг нь хураагаад түр орогнож бай гэж оруулсан байна. Гэтэл гэнэт олон Турк залуу орж ирж эрэгтэйчүүдийг нь зодож, хоёр эмэгтэйг нь тэдний нүдэн дээр хүчирхийлсэн байна. Тэр үед 33 настай залуу цонхоор үсэрч зугтааснаа ээж дээ ярьжээ.

Дөрвөн давхрын цонхноос үсэрсэн тэр азаар хүнд гэмтээгүй тул зугтааж амжсан бол араас нь хоёр ч залуу үсэрсэн аж. Шведээс ирсэн тэрбээр Туркт хууль бусаар байсан учраас зуучлагчаар дамжуулан Грек рүү гарахыг оролдож байх даа тэдгээр хүмүүсийн хорионд орсон гэнэ. Түүний гэр бүлийнхэндээ хэлснээр зуучлагч Монгол эмэгтэй өмнө нь Монголчуудыг хүнд худалдаалдаг байсан байж болзошгүй аж. Улмаар тэднийг доромжилсон этгээдүүд хүний наймааны сүлжээнийхэн байх магадлалтай гэж ярьсан байна.

Б.Ариунтуяа


Туркэд зугтаж явсан залууг эх оронд нь авчирсан байна

Турк улсад манай улсын иргэн хүний наймаачдаас зугтан хаана яваа нь мэдэгдэхгүй сураг тасраад байсан. Тэгвэл өчигдөр шөнө эх орондоо иржээ. Түүнийг Тагнуулын ерөнхий газрынхан Туркийн Стамбул хотоос авчирсан байна. Зугтаж явсан залууг А гэдэг бөгөөд түүнийг Хорлоо гэх Монгол эмэгтэй бусдад худалдаалахаар зуучилсан байжээ. А-тай хамт хоёр эмэгтэй, зургаан эрэгтэй хамт явсан ч тагнуулынхан одоогоор зөвхөн А-г эх оронд нь авчраад байна. Хорлоо гэх эмэгтэйгээр дамжуулан Грек улсын Кибер хот руу гаргуулахаар тус бүр 1500 ам.доллар өгч тохиролцжээ. Гэтэл тэднийг Турк улсад очиход гар утас, бичиг баримт болон гутлыг нь хураагаад нэг байранд түр орогнуулж байжээ. Нэг өдөр Хорлоо хэсэг турк залуустай ирээд тэднээс мөнгө тоолж авсан байна. Энэ үед хэрэг бишдсэнийг мэдсэн А байрны дөрвөн давхраас доош цонхоор нь дүүжлэгдэн хоёр давхарт хүрээд үсэрч зугтжээ. Түүний араас хоёр залуу үсэрсэн ч нэг нь газар дээрээ хэвтэн үлдэж, нөгөө нь замын эсрэг тал руу гүйн сураг тасарсан байна.

Б.Ариунтуяа

Эх сурвалж

Wednesday, February 3, 2010

Western Union-ы шимтгэл

Саяхан энд ажиллаж амьдардаг нэг хүний гуйлтаар Western Union ашиглан хэдэн төгрөг Монгол руу гуйвуулсан юм. Нэгэнт ирсэнийх гээд шимтгэлийн дүнг тэмдэглэж авсанаа хуваалцъя.

Ам.Доллар
($)

0.1-100 15$
100.01-200 22$
200.01-300 29$
300.01-400 34$
400.01-500 42$
500.01-750 47$
750.01-1000 52$
1000.01-1500 78$
1500.01-1750 83$
1750.01-2000 93$
2000.01-2500 113$
2500.01-3000 123$


Евро (€)

0.1-105 11€
105.01-180 20€
180.01-285 28€
285.01-360 30.5€
360.01-465 38€
465.01-770 46€
770.01-925 48.5€
925.01-1385 71.5€
1385.01-1615 76.5€
1615.01-1845 86.5€
1845.01-2305 104.5€
2305.01-2815 112€
2815.01-3325 132€

Зүүлт
* x-у мөнгийг z шимтгэл төлөн явуулна гэсэн санаа.
* Шимтгэл нь улс улсаас хамаарч хэлбэлздэг эсэхийг мэдэхгүй байна.
* Заавал хүчинтэй (визтэй) пасспорт хэрэгтэй байдаг юм билээ гүйлгээ хийхэд.
* Эцэст нь MoneyGram нь арай бага шимтгэлтэй гэгдэх юм байна лээ шүү, хүмүүсээ.

Thursday, November 5, 2009

Турк Улсад айлийн ажилд зуучилна.

Сүүлийн 2 долоо хоногт Кумкапид байдаг гадаад- -уудын хэсэг (Yabancılar şubesi) рүү 3 ч удаа очив. 8 эрэгтэй 5 эмэгтэй нийт 13 Монгол байгаагаас 3 нь 7 сарын нэгний хэрэгт оролцон хашаа байшин шатаалцсан хүнд гаруудаас тул Монгол буцах хүсэлгүй байгаа бөгөөд 7.1нд оролцсон түүнээс гадна Монгол лалын шашинтайн улмаас гадуурхагддаг гэсэн шалтгаанаар Туркэд хоргодох эрх гуйх аж. Үлдсэн 10-г нь дээр дурьдаж байсан ОУБ-н (ИОМ) шугамаар зардал, виз хэтэрсэн хугацааны төлбөрөөс чөлөөлөн явуулахаар болов.

Гадаадуудын хэсгийн талаар өмнө нь таагүй зүйлс сонсож байсан болохоор анх очихдоо жаахан цэрвэснийг нуугаад юүхэв. Гэтэл очоод, тэнд байгаа Монголчуудтайгаа ярихад тэрхүү газар гадуур яригддаг шиг "аймшгийн байшин" биш бүр ч зарим тогтсон хаяггүй гудамжаар амьдарч байсан цаашлаад хамгийн багадаа 13 лаа 3 өрөө байранд амьдардаг зарим нэгэнд ордон шиг санагдсан гэх. Саруулхан өрөөнд 26 ор зэрэгцүүлэн тавьсан байдаг аж. Өглөө арваас өглөөний цай, өдөр хоёроос өдрийн хоол, орой наймаас оройн хоол гээд өдрийн гурван хоол өгдөг гэнэ. Өдөр оройдоо нэг хоёрдугаар хоол идээд, халуун усанд ороод хийх юм олдохгүй жаахан уйддагийг эс тооцвол болоод л байна гэж байх.

За гадаадын хэсгийн залруулгын дараагаар тэнд байгаа Монголчуудаас ажигласанаа хальт сийрүүлчихэе.

ТЭД(нээс)

* 20-35 насны 13 хүнээс нэг нь л дээд боловсрол эзэмшсэн байсан.
* Ихэнх нь (11 нь) дээрх шиг сарын 600-1000 хүртэл цалинтай айлын ажилд зуулчилана гэсэн зарын дагуу зуучлагчидтайгаа холбогдсоныг
* Бүгд хашаа байшингаа, байраа барьцаанд тавиад мөнгө зээлж зуучлагчидад 1500-2000 америк доллар төлөн ирсэн гэх
* Овойж оцойтол мөнгө хийхээр ирсэн Туркэд ажил олохгүй, цалингаа хулхидуулсан зэрэг шалтгаанаар өрөө төлж чадаагүйн улмаас тэдний хоёр нь ч барьцаанд тавьсан хашаа байшингаа алдан, эхнэр хүүхэд нь ээж аав дээрээ амьдарч байгаа гэх
* 13-аас 12 нь энд тогтсон ажилгүй, өнөөдөр гар дээр нь бэлэн мөнгө байхгүй, 1 сараас 2 жилийн хугацаанд энд байхдаа 3-20 магадгүй түүнээс их ажил сольсон бас багагүй хугацаанд ажилласан хөлсөө аваагүй
* Ажил солих бүрдээ өөр нэгэн ажил зуулчилдаг Монголд 50-100 америк доллар төлсөн гэх
* Тэдний ихэнхийг зуучлан авчирсан хүмүүс нь амласан ажилдаа оруулж өгөх, эхний сар байр хоолоор хангах нь битгий хэл буусан даруйдаа онгоцны буудал, олон Монголчууд байдаг байшингийн гадаа буулгаад хаяад явсан гэх
* Цалингаа хулхидуулаагүй тохиолдолд 13-14 үүл амьдардаг байр, хоол, тог, ус, газны мөнгөө төлөөд цаана нь багахан мөнгө илүү гардагийг
* Ажилгүй, цалингүй удхаар яах аргагүй хулгай хийдгийг (мэдээж бүгд биш)
* Хулгайлсан эдээ шошгин дээрх үнээс 50 хувиар хямдруулан хоорондоо наймаалцаж өл залгадгийг
* Османбэй-д нэгэн Солонгос христийн сүм байдгийг тэнд бүтэн сайн бүрд 2 хагасаас, залбиралын дараа өгдөг үнэгүй хоолыг идэх гэж, 40 орчим Монгол цугладгийг

мэдэж авлаа.

Эцэст нь

1. Найдвартай зуучилдаг хүмүүсийн нэрсээр жагсаалт үүсгэх (наашаа зуулчилуулах нь үнэн л юм чинь ядаж бүү хулхидуулаасай, харь газар онгоцны буудал дээр хаачихаа мэдэхгүй үнсэнд хаягдсан шалз шиг бүү хоцроосой гэсэндээ)
2. Бүтэн сайнаас сүмээр орж нутаг буцах сонирхолтой элэг нэгтнүүдээ ИОМ-той холбож өгөх зэргийг хийе гэж саналаа.

Tuesday, September 29, 2009

Стамбул Топ 10



1. Hagia Sophia музей / (Ayasofya-Аяа Софиа) 20 лира
МЭӨ 532 -537 онд Бизантины хаан Жастинианы зарлигаар баригдсан энэхүү сүмд нийт 30 орчим сая чулуугаар хийсэн шитгэмэлүүд байдаг.

2. Grand Bazaar (Kapalı Çarşı-Хаалттай зах) үнэгүй
Энэхүү захын дээвэр доор орших 66 гудамжинд алт, мөнгө, хуучны эдлэл, нэхий савхи гээд зүсэн зүйлийн эд зарах 4400 гаруй дэлгүүр оршдог аж. 1461 онд ашиглалтанд орсон энэхүү захаар өдөрт 250.000-400.000 хүн үйлчлүүлдэг.

3. Topkapı Palace (Топкапи ордон) 20 лира+15 лира
Энэхүү ордонд Оттоманы хаанууд үе дамжин 400 орчим жил амьдарсан байна. Ашиглагдаж байх үедээ 700.000 m² талбайг эзлэдэг байсан ордон өнөөдөр 80.000 m² талбайг эзлэн оршино. Топкапи ордон нь 2 үзмэрийн хэсгээс бүрддэг бөгөөд тус тусдаа билеттэй юм. Хүлээн авалт хийдэг байсан талбай, салон, буу зэвсэгийн үзмэр, бусад улсуудын тэргүүнүүдээс ирсэн бэлгүүдийг агуулдах хэсгийг 20 лира-гаар билет аван үзэж болдог бол хааны гэр бүлийн амьдардаг хэсгийг харэм гэх бөгөөд (эхнэр, татвар эмс, хүүхдүүдийн өрөө, ванн г.м) 15лира төлөн ордог. Энэхүү ордоны үзвэрүүдийн дунд хамгийн том зассан алмаз (86 карат) болох Халбагачины алмаз (Kaşıkçı Elmas) байдаг.

4. Blue Mosque (Sultan Ahmet Camii-Султан Ахмет сүм) үнэгүй
1609-1616 онуудад, Султан I. Ахметийн зарлигаар архитектур Мехмет Аа хийсэн аж. Сүмийн дотрох ханыг чимэглэх хорь орчим мянган плитаны дийлэнх нь цэнхэр тул Цэнхэр сүм гэгддэг.

5. The Bosphorus 8 лира (Ферри буюу олон нийтийн усан завиар аялахад)
Европ, Ази тивийг зааглах энэхүү хоолойгоор аялах явцад Галата цамхаг, Кизкүлэси, Долмабахчэ ордон зэрэг эргийн дагуух үзэсгэлэнтэй (түүхт) байгууламжууд үзэгдэх болно.

6. Yerebatan Sarayi (Sunken Palace Cistern) 10лира
Стамбулд ус агуулах ийм төрлийн байгууламж зуу зуугаараа байдаг ч Ерэбатан сарнижи нь хамгийн том, хамгийн алдартай юм. Энэхүү аврага худаг нь дотроо 336 гантиг баганатай бөгөөд 100 мянган тон ус агуулах чадалтай гэнэ. Дашрамдахад энэхүү байгууламж Бондын From Russia with Love анги дээр галит гардаг ш тээ. Бонд жижиг завинд суугаад баахан багана дундуур сэлүүрдээд байдаг даа, тэр чинь энд байхгүй юу.

7. Istanbul Archaeological Museum (Архиологын музей) 10 лира
19. зууны эцсээр зураач, музейчин Osman Hamdi İmparatorluk Müzesi нэртэйгээр байгуулсан бөгөөд анх 13.06.1891 онд нээгдсэн байна. Археологийн музей нь Eski Şark Eserleri Müzesi (Тhe Museum of Oriental Antiquities), Çinili Köşk Müzesi (Tiled Kiosk), археологийн музей зэрэг гурван музейнээс бүрддэг.

8. Çemberlitaş Hamam (Чембэрлиташ хамам)
Стамбул хот дээрх түүх дурсгалын байгууламжуудаас гадна Турк ванн (уур)-аараа алдартай. Түүхэн чемберлиташийн хамамд ууранд орон, массаж хийлгэж, биеэ угаалгахад ойролцоогоор 1-1.5 цаг шаардагдана.

9. Dolmabahçe Palace (Dolmabahçe Sarayı-Долмабахчэ ордон) 20 лира
1800-иад оны дундуур модоор баригдсан байсныг шинэчилсэн энэхүү ордон морьны жүчээ, гурилын тээрэм, үүдэнд нь орших баганат цаг ороод нийт 16 байшингаас бүрдэнэ.

10. Egyptian Bazaar (Misir Carşısı-Египт зах) үнэгүй
Хатаасан жимс, элдэв амтлагчууд, самар үр гээд есөн шидийн бараа зарах энэхүү захыг Египтүүдийн өгсөн татвараар барьсан тул Египт зах гэдэг аж.

Шоппинг хийх бол Жевахир, Метросити, Канён, Истиние парк зэрэг Европт хийц загвар, томоороо дээгүүр ордог худалдааны төвүүдээс гадна Стамбулын Арбатын гудамж болох Истиклал гудамжаар ороход гэмгүй.

Дээрхийн бүгдийг нь үзээд илүү цаг гарвал миний хамгийн дуртай музейнүүдийн нэг болох Карие сүмээр ороорой, өгсөн мөнгө (15 лира байсан шиг санагдаж байна), зарцуулсан цагтаа харамсахгүй шүү :) Эцэст нь 1 лира ойролцоогоор 1000 төгрөг шүү.

Monday, August 17, 2009

1999.8.17

1999.8.17 шөнө 3 цаг 2 минут. Измит хотын Гөлжүк орчимд 7.5 баллын (зарим эх сурвалжид 7.6, 7.8 хэмээжээ.) хүчтэй газар хөдлөлт 45 секунд үргэлжилсэн бөгөөд тус газар хөдлөлт Анкара, Стамбул зэрэг ойр орчимын хотуудад мэдрэгдэж бага гэлтгүй хохирол учируулжээ. Албан ёсны тоогоор тус газар хөдлөлтөөс болж 17.480 хүн нас барж, 23.781 хүн шархдаж, 505 хүн тахир дутуу хоцорчээ. 285.211 орон сууц, 42.902 албан байгууллагын барилга гэмтэж, хулгайн (ядуус шөнөөр нэг давхар байшинг өөрсдийн чадлаар баридаг бөгөөд эднийг гэжэконду, шөнөөр баригдсан, гэдэг), чанаргүй (газар хөдлөлтөнд тэсвэргүй) баригдсан 133.683 барилга нурсаны эцэст 600.000 хүн гэр оронгүй үлджээ. Албан бус тоогоор 50.000 орчим хүн нас барж, 100.000 орчим хүн хүнд, хөнгөн гэмтжээ.
Барилгын нурангид дарагдаж нас барсан хүмүүсийг цуглуулан элдэв өвчин тараахгүйн үүднээс нийтээр нь оршуулсан бөгөөд тус газар хөдлөлт ойролцоогоор 16.000.000 хүнд их бага хэмжээгээр нөлөөлсөн гэж үздэг байна.
Энэхүү газар хөдлөлтөөр манай сургуулийн байшин нурсан нь 2003 онд намайг анх ирэхэд манай сургуулийн барилга баригдаж дуусаагүй байлаа. Одоог хүртэл газар хөдлөлтөнд нэрвэгдсэн мянга мянган хүн орон байртай болоогүй байгаа бөгөөд хэдэн мянган зарга одоог хүртэл шийдэгдээгүй байна.
Эрдэмтдүүдийн үзэж буйгаар ойрын хэдэн жилд Мармара (далай нэрэг орчимоор) орчимд дээрхтэй төстэй газар хөдлөлт болно гэсэн таамаг бий.








Эх сурвалж
Эх сурвалж

Friday, August 14, 2009

Хүн худалдах гэмт хэргийг таслан зогсооё!

Саяхан нэг найз маань Монголоос ирэхдээ Хүн худалдах гэмт хэргийг таслан зогсооё нэртэй Хүйсийн тэгш эрхийн төвөөс гаргасан гарын авлага авчирсан юм. Илүү хүртээлтэй болгох үүднээс үг үсэггүй хуулан пост хийлээ, таалан соёрхоно уу.

Хүн худалдах гэмт хэргийг таслан зогсооё!


"Хүн худалдах гэмт хэрэг" гэдэг нь бусдын биеийг үнэлүүлэх, албадан ажиллуулах буюу үйлчлүүлэх, боолчлох буюу боолчлолтой төсөөтэй заншил, эрх чөлөөгүй байлгах, цус, эрхтэнийг нь авах зорилгоор эмзэг байдлыг нь урвуулан ашиглаж, хуурч мэхлэх, дарамтлах, хулгайлах замаар элсүүлэх, тээвэрлэх, дамжуулах, нуугдуулах буюу хүлээж авах үйлдэл юм.

Хэн нэгнээр зуучлуулан гадаадад зорчих гэж буй бол та доорхи зүйлсийг анхаараарай.

* Тухайн улсад байх өөрийн улсын консулын газар, элчин сайдын яамны утас хаягийг авч хадгалах.
* Зуучлагчийн талаах мэдээлэлийг (нэр, хаяг, нэрийн хаяг,утас, регистрийн дугаар г.м) авч итгэлтэй хүндээ үлдээгээрэй.
* Найз нөхөд, гэр орныхондоо, хаашаа, хэнтэй, хэзээ явах гэж буйгаа хэлэх хэрэгтэй.
* Тухайн орны хэл дээр (гарын авлага дээр хил дээр хэмээсэн байна) шаардлагатай өгүүлбэрүүдийг тогтоогоорой. Тухайлбал, надад туслаач, Монгол Улсын Элчин саьдын яам хаана байдаг вэ?, Цагдаагийн газрыг зааж өгөөч?
* Гадаадад байх хугацаандаа хэрэглэх зардалтай байх ёстой.

Хэрэв та гадаад оронд очсон бол юу хийх хэрэгтэй вэ?
* Пассапортоо хэн нэгэнд бүү өг.
* Гадаадад очингуутаа өөрийн орны Элчин сайдын Яам, консулын газарт бүртгүүл.
* Очоод хаана очсон талаараа гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоо барь.
* Хэрэв хүнд байдалд орсон бол ямар нэгэн аргаар өөрийн улсын элчин сайдын яам, эсвэл тухайн улсын хууль хяналтын, хүний эрхийн байгууллагад ханд.

Хүн худалдах гэмт хэргийн талаар мэдээлэл, зөвөлгөө, туслалцааг 1903-аас авч болно.
Бид таны нууцыг чандлан хадгална.
www.stoptrafficking.

Нэмэлт:

Турк Улсад суух Монгол Улсын Элчин Сайдын Яам

Хаяг: A.Fethi Okyar sokak No.4, Oran, Çankaya 06700 Ankara, Turkey
утас: (0090) 312-4921028, (0090) 312-4921027 end_of_the_skype_highlighting Факс (0090) 312-4921064

Ажлийн хуваарь: ажилийн өдрүүдэд 08.00 - 17.00
Хагас бүтэн сайн болон албан ёсны амралтын өдрүүдэд ажиллахгүй.

IOM буюу олон улсын цагаачдын байгууллагын Анкара дахь салбар (төрийн бус байгууллага)
Утас: (0090) 312 454 11 44

IOM Стамбул
Утас: (0090) 212 293 50 00, 292 13 38

Monday, August 10, 2009

IOM - International Organization of Migration

IOM, Олон Улсын Цагаачдын Байгуул- -лага, 1951 онд 2 дугаар дэлхийн дайнаас болж эх орноосоо дайжиг- -садыг дахин төвхнөхөд нь туслах зорилготой байгуулагджээ. 50 иад онд дайнаас болж нутгаасаа дайжсан нийт 11 сая хүнээс 1 сая гаруйг нь аюулгүй тээвэрлэлтээр хангасан байна. Шведийн Женевт төвтэй энэхүү байгуулагад өнөөдрийн байдлаар 127 улс гишүүн аж. Гишүүн орнуудад байрлах албан тасалгаануудад нийт 5400 ажилчинтай, жилд 1 тэрбум гаруй долларын мөнгөн эргэлттэй гэнэ. Энэхүү байгууллага Турк Улсын Анкара, Стамбул хотуудад салбартай бөгөөд тэд өнөөг хүртэл Монгол Улсын 32 иргэнийг өөрийн хүслээр нутаг буцхад нь тусласан аж.

Ойрын 6 сардаа харласан хүмүүст онгоцны билет авч өгөн байраар хангах зэрэг бүрэн үйлчилгээ үзүүлж чадахгүй ч, энд ирээд харласан хүмүүст, нутаг буцхаар шийдэн шууд нисэх билетээ авсан (Аерофлот-ын билет) тохиолдолд онгоцны буудал дээр шаардагддаг харласан хугацааны торгуулийг төлөлгүйгээр явахад нь туслах гэнэ.

Тэд гол анхаарлаа хүний наймааны золиосууд дээр (хүчээр ажиллуулах, биеийг нь үнэлүүлэх, боолчилох зэрэг) төвлөрүүлсэн бөгөөд ийм тохиолдолд 157 хэмээх үнэгүй номер луу залгаж байгаа газраа Орос, Англи, Казак, Өзбек хэлний нэгнээр тайлбарлахад болох гэнэ. Тус байгууллага хүний наймааны золиосыг байр саваар хангаж, онгоцны билетийг нь авч өгөөд нутаг буцаах бөгөөд Монголдоо очихоор нь бас элдэв дамжаа сургалтанд хамрагдуулах, зээл олгох зэргээр тусладаг аж. Хүний наймааны хохирогчдыг 365 хоног 7 хоног 24 цагийн хэзээд хүлээж авахад бэлэн гэнэ лээ шүү, холбогдоорой.

Хэрвээ та, таны танил тал, хамаатан садан тань Турк улсад ирээд хүний наймааны золиос болсон бол 157 дугаарын үнэгүй утас руу маш яаралтай залга гэж дамжуулаарай. Мөн өөр бусад улсуудад хүний наймааны золиос болсон нэгнийг таньдаг бол Олон улсын цагаачдын байгууллагыг сайт руу ороод хаашаа, хэнтэй холбогдох, тэдний офис хаана байрладаг зэрэг мэдээллийг авч болно шүү...

Хүн худалдах гэмт хэргийг таслан зогсооё!

Олон улсын цагаачдын байгууллагыг сайт

Стамбул дахь офисын хаяг нь:
Kemerhatun mahallesi,
Hamalbaşı caddesi, no:22 Kat:3 daire:9 34435
Beyoğlu/İstanbul

Таксим Аксарай чиглэлэд Өмэр Хаяяам нэртэй автобусны буудал байх бөгөөд түүн дээр буугаад Истиклал гудамж талруу ороод замын хажууд 22 номерын байшин байгаа тэрний 9 тоот эсвэл Истиклал гудамжаар уруудаад Галатасарай лицэйг өнгөрөнгүүт баруун тийшээ эргээд (Хамалбаши гудамж) 100 орчим м алхахад 22 тоот байшин байгаа

ИОМ-той танилцсан түүхийг эндээс

Saturday, June 13, 2009

Стамбул хотын зам тээвэр (Метро,трамвайны зам)



Нэг үеэ бодвол наашаа сурах, ажиллах, ганц нэг нэхий савхихан авч зарах зорилготой ганзгын наймаачидаас гадна аялагчид зугаалагчид ирэх болжээ. Стамбулын зам тээвэрээр зорчиход жоохон ярвигтай. Дээшээ доошоо гарах орох, метро солих, дамжих бүрдээ жетон хийх гээд л.. Ядаж байхад ганц хоёрхон буудалтай метро трамвай хэд хэд* бий. Автобус бол пиг чихээстэй, зуны халуунд хажуу хавирганы хүмүүсийн хөлс хулмас үнэртээд заримдаа зам таглараад бүр бүтэх юм биш. Зарим чиглэлд дандаа хуучны (агааржуулагчгүй) автобус явдаг тул ууранд сууж буй мэт л болно. Тиймээс дамжаад ч болов метро, трамвайгаар зорчисон нь дээр байдаг юм. За тэгээд наашаа ирэх, дайрч өнгөрөх хүмүүс байвал хэрэг болж магад гээд дээрхийг оруулчихлаа, таалан соёрх.

*
füniküler; Таксимын төвийг Кабаташтай холбосон метро (Taksim-Kabataş)
Tünel; Бэйоолу-г Каракөетэй холбосон хуучны метро (Bayoğlu-Karaköy)
Эюүпийг Пиерри Лотитой холбох Телеферик (cableway) (Eyüp-Pierre Loti)
Мачкаг Ташкишлатай холбох Телеферик (Maçka-Taşkışla) зэрэг бүгд хоёрхон буудалтай (нэг буудлаас нөгөө буудал руу) тээврийн хэрэгсэлүүд юм.

Thursday, May 7, 2009

Туркэд "ажилласан" бүсгүйн тэмдэглэл

Нэгдvгээр хуудас: Би vхмээр байна

Бусдын адил эрх чєлєєтэй байж, хань ижилтэй болж, vрийн зулай vнэрлэх хувьгvйдээ би гутарч байна. Энэхvv сэтгэлийн шаналал маань намайг шороон дор ороход аних байх даа. Тиймээс би vхмээр байна. Надад єєр сонголт алга. Уг нь зовлон гэдэг хувийн маань ємч. Гэхдээ би ярьмаар байна. Даанч энэ нийгэм, энэ хvмvvс намайг ойлгохгvй байх гэхээс нуруу хvйт оргиж байна. Єдєржин л толгойгоо гашилгаж, мєнгє мєнгє гэж бодон хотын гудамжаар алхалдат байлаа. Харин тэр нэгэн зарыг уншсанаар єєрийн амьдралын энэ єчvvхэн зовлонгоо 1000 дахин нэмэгдvvлсэн юм. Тэр зар дээр “Єндєр царайлаг охидыг мэргэжил харгалзахгvй гадаад руу єндєр цалинтай ажилд зуучлана” гэж бичсэн байсан. Зарын дагуу хотын тєвд байрлах нэгэн загварын агентлагт очсон. Тэнд миний vеийн 18-25 насны эмэгтэйчvvд цугласан байсан. Таван минут орчим болсны дараа нvдэнд дулаахан эр, эм хоёр орж ирсэн. Эрэгтэй нь герман, эмэгтэй нь монгол. Тэд єєрсдийгєє гадаадад сургалт, ажилд зуучилдаг албан ёсны зуучлалын агентлагийн сургагч багш нар хэмээн танилцуулсан. Тэгээд АНУ-д ахлах сургуульд суралцуулна, Японд vйлдвэрлэлийн дадлагажигчаар ажиллуулна, БНХАУ-д гоо сайхан, Туркт компьютер электроникийн чиглэлээр суралцуулна хэмээсэн. Би хувьдаа Туркийг сонгож анкет картаа бєглєсєн. Тэд бидний дундуур явж гадаад хэлний мэдлэг, сонгож авсан орныхоо ёс заншил зэргийг хэр мэдэх вэ, гадаад паспорттай юу гэж асуусан. Дараа энэ бvхнийг нууцалж эцэг эхдээ гэнэтийн сайхан бэлэг барьж чадах уу гэж асуухад, vгvй гэж хэлсэн охидыг буцааж явуулсан. Харин би худлаа vнэн хэлж байгаад сонгон шалгаруулалтад тэнцсэн юм.

Хоёрдугаар хуудас: Туркийг зорьсон минь

Турк орныг зорьсон тvvх минь энэ. Би монголоос 2006 онд явсан. Тэгэхэд намар болж байсан. Тэд надад замдаа гоё сайхан хувцас олныг авч єгсєн. Галт тэрэг, усан онгоцоор, эцэст нь автобусаар “зугаалан” олон хоногийн турш аялсан. Ингээд яг 18 хоногийн дараа Туркийн Станбул хотод анх хєл тавьсан. Тэнд хэчнээн сайхан байсан гээч. Єндєр хєгжилтэй орны автобус байшин, замын хашлагахан зэргийг хараад ухаангvй их баярлаж билээ. 18 настай охины хувьд алс орныг зорьж ажил хийж басхvv боловсрол олж авна гэдэг асар том боломж байсан. Энэ боломжийг алдахыг хvсэхгvй учраас ажилд зуучлагчийн надад тавьсан бvх саналыг нь зєвшєєрсєн. Тэр миний бvх бичиг баримтыг хурааж, дараа нь гоо сайхны мэс засалд оруулж хамрыг маань єндєрлєж, хєхийг маань томруулж гоё сайхан болгосон. Эндээс л миний бvх зовлон зvдгvvр эхэлсэн юм.

Гуравдугаар хуудас: Айлган сvрдvvлэлт дундах амьдрал

Цонхгvй хэрнээ тємєр хаалгатай дєрвєн хананы дунд хичнээн єдєр хоногийг єнгєрєєсєн юм бvv мэд. Эхэндээ тэнхээгээ тасартал орилж, явуулахыг шаардан уйлж байснаа санаж байна. Сvvлдээ урьдчилан таах аргагvй зодуур, тамлалтаас vхтэлээ айж дуугарч ч чадахаа больсон. Зодохгvй юм аа гэхэд тэд бидний биенд хар тамхи шахдаг байсан. Тэгээд уртасгасан цагаар, ямар ч чєлєє завсаргvйгээр ажиллуулсан. Хувийн ариун цэвэртээ анхаарах нэг ч минут охидод олддоггvй байв. Хамтдаа Туркийн хил дээр буусан охид хаана байгааг би мэдэхгvй. Харин єєр охидтой нэг єрєєнєєс нєгєє єрєє рvv зєєгдєхдєє тааралддаг. Бид бие бие рvvгээ гунигийн харц чулуудан, сэтгэлийн гvн дэх зовлонгоо хуваалцдаг байсан. Тамлал, зодуурын “амт” хэзээ ирж, хэрхэн зовоох бол гэх тvгшvvр vргэлж тархинд хоргодон чичирдэг байсан. Биднийг Туркт ирсэний дараа эрэгтэй хvнтэй бэлгийн харилцаанд оролцохдоо яаж дуугарах, хэрхэн аяглах тухай хvчээр заасан. Хэрэв vйлчлvvлэгчийн хэлснийг хийхгvй бол зодуулна. Дээрээс нь гомдол мэдvvлж дахин зодуулна. Єдєр шєнєгvй завсар зайгvй тэр аймшигтай хvмvvс намайг хvчирхийлж байсан. Єдєрт хамгийн багадаа тав, тэгээд найман удаа тамын ажилдаа гардаг байлаа. Тэндэхийн хvмvvс бидэнтэй юу ч ярьдаггvй. Зєвхєн зоддог. Єєр бусадтай ярихдаа чихэнд нь ойртож хэдэн vг хэлээд мєнгє єгч авч байгаа харагддаг.

Дєрєвдvгээр хуудас: Орголт

Биднийг нэг газраас нєгєє рvv автобусаар зєєдєг байсан. Автобусны цонх хар єнгєтэй бас давхар хєшигтэй. Хянагчид дундуур холхиж бидний vйлдлийг хянана. Тэгээд тэр сайхан хотын хаана нь ч байдаг юм гэмээр хамгийн бохир газарт биднийг аваачиж єгдєг байсан. Ихэвчлэн тахир дутуу, зvй бусаар бэлгийн дур хvслээ хангадаг догшин харгис новшнуудад биднийг тушаадаг байсан. Би энэ хугацаанд хоёр гурван удаа оргохыг завдаад ухаан баларталаа зодуулсан юм. Эхний удаа нэг охин автобуснаас газар хєл тавингуутаа зугтсан. Би тvvний араас гvйхийг завдсан ч тав алхаад л баригдсан. Хэвтэрт орсны дараа хэд хоног ажиллаж чадаагvй. Ажиллаагvй хоног бvрт надаас алданг тооцож, басхvv замын зардалд хvv тооцож их ажиллах хэрэгтэй хэмээн хараан зvхдэг байсан. Бас жирэмснээс хамгаалах эм єдєр болгон хvчээр уулгаж, тєлбєрийг нь єр болгож нэмдэг байсан. Бие тэнхэрсэний дараа тамын ажилдаа явахаар автобусанд ачигдаж байхад нєгєє оргосон охин булуу болтолоо зодуулчихсан машинаас бууж байгаа харагдсан. Хєєрхий баригдчихаж. Vvнээс vvдээд л сайн ажиллаад бушуухан єрєє тєлчихвєл тэд намайг явуулна гэдэгт олон охин итгэдэг. Энэ явдал єнгєрсєнєєс хойш хэсэг хугацааны дараа би буудлаас оргосон. Хэчнээн эрсдэлтэй ч би хоёр давхараас vсэрсэн. Сульдаж гvйцсэн би нэг гудамжны цаанаас л баригдсан. Дєрєв таван хянагч тал талаас л гvйгээд ирсэн. Ингээд миний сvvлчийн найдлага тасарсан даа.
Сvvлдээ би vхэх талаар бодох болсон. Цаг минут тутам єр нэмэгдэж, алданг тооцож, тvvний дороос єндийх аргагvй болсон. Мєн хэзээ ч ирж болох харгислал тvгшvvрийн дунд банж цєхєрсєн учраас энэ замыг сонгосон юм.

Тавдугаар хуудас: Амьд хvvр

Ухаан орох нь ээ эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа. Цагаан ємсгєлтэй хvн орж ирсэн нь Турк улсын цагдаагийн ажилтан аж. Тэр надаас баахан юм асуусан. Бас намайг гудамжнаас ухаангvй хэвтэж байхад олсон гэж хэлсэн. Гэхдээ би хариулж чадаагvй. Нvд минь харж байгаагаас бусдаар толгой хvзvv, нуруу, гэдэс гээд бvх эд эс маань шархирч байлаа. Нvд харанхуйлж, vе vе ухаан балартаад ямар ч тэнхэлгvй болсон байжээ. Би Туркт ирээд хоёр жил боолын хєдєлмєр эрхэлсэн байжээ. Миний тєсєєллєєр би энд ирээд 10 жил болсон. Тэгээд л би таван давхараас vсэрсэн юм. Босоод ганц хоёр алхсанаа л санаж байна. Cap шахам эмчлvvлсэний эцэст би єєрийгєє заг хvйтэн, мєєгєнцєр болоод нэлээд хэдэн БЗХЄ-тэй болохоо мэдсэн.
Мєн олон удаагийн зодуурийн улмаас тархи маань маш их гэмтсэн. Тэд биенд маань шарх vлдээхгvйн тулд ихэвчлэн толгой нуруун тус газар зоддог байснаас vvдэлтэй. Олон удаагийн амь дvйсэн орголт охидод зєвхєн vхэл л авчирдаг. Одоо єрєєсєн хєл маань байхгvй. Бас дотоод эрхтэнд маань нэг ч эрvvл эд эс vлдээгvй. Амьд хvvр болсон би хэнд хэрэгтэй гэж. ХДХВ-ийн халдвар надад нэг жилийн ч нас vлдээгээгvй аж.

Зургаадугаар хуудас: Єглєєний нарыг дурсахуй

Надтай хамт 17 охин Турк улс руу явсан. Бас Америк, Турк, Япон, Хятад луу явахаар нэг багт єдий тооны охид тэнцvvлсэнийг санаж байна. Тэд энэ шалгаруулагчтаа ямархан давтамжтайгаар явуулдгийг мэдэхгvй. Гэхдээ vг сольж vзээгvй болохоос тэнд байхдаа маш олон монгол охидтой харцаараа мэндэлж, харцаараа зовлонгоо хуваалцаж явсан. Монгол хvний наймаа байгаа, тvvгээр барахгvй бvр зохион байгуулалттайгаар, маш нарийн хяналт дор цэцэглэн хєгжиж байна. Энэ нас, энэ амьдралаа сvйтгэн байж би vvнийг мэдсэн. Тиймээс надтай адилхан олон охид гадаадад гарах хvсэлдээ хєтлєгдєн энэ доромжлолд бvv єртєєсэй. Мєнгєгvй байхдаа би нарыг єдєр бvр хардаг байсан. Харин тэнд хоёр жил тамлагдахлаа єглєєний нарыг нэг ч удаа харж байгаагvй…

Монтур.минийх.ком-с чирээд ирэв...

Monday, March 16, 2009

Турк Улсын Стамбул хотод амьдрах нь: Сарын орлого, зарлага тайлан тэнцэтгэл

Блог # 2-оосоо чирээд ирлэээ.. Стамбул хотод амьдрахад сар бүр хэрэг болох мөнгийг хамгийн багаар тооцоолов :)

Миний бие сүүлийн үед гадаадад сурахыг хүсэгч залуус олширсоныг бодолцон блогтоо Турк Улсын Стамбул хотод сурах талаар хэд хэдэн цуврал бичлэг оруулъя гэж бодож байна. Энхүү цувралын эхнийх нь болох Турк Улсын Стамбул хотод амьдрах нь: Сарын орлого, зарлага тайлан тэнцэтгэл бичлэгт Стамбул хотод амьдрахад, хоол хүнсний олдоц, үнэ, унаа тэрэгний билет гээд, гарах зардалыг, өөрийн туршилага дээр тулгуурлан, хамгийн багаар тооцож, чангаар бодлоо.

Сарын орлого:
• Улсын зардлаар ирсэн бол сар бүр 175 лираны тэтгэлэг, мөн жилд нэг удаа ном хувцасны мөнгө олгодог.
• Ар гэрээс татах татаас
• Хааяа нэг олон ангит кино, эсвэл реклам зэрэгт тоглож олох мөнгө (иймэрхүү тохиолдол байдаг бөгөөд Монголчууд Хятад, Япон, Солонгос гээд Монголчуудаас бусад Азиудын дүрийг бүтээнэ :), олон ангит кинонд тоглосоны хөлсөнд өдрийн 20-50 лира, рекламанд тоглосоны хөлсөнд хамгийн багадаа 100 лираны хөлс авдаг.)
• Турк улсад сурдаг гадаад (Турк оюутануудад ч гэсэн ажиллах эрх олгодоггүй) оюутанд ажиллах эрх олгодоггүй бөгөөд зарим нэг оюутан зуны цагт аялал зуулчлалын хотууд болох Бодрум, Анталия зэрэг хотуудад, хагас бүтэн сайнд Стамбул хотод байдаг Солонгос, Хятад, Япон ресторануудад аяга угаагч, зөөгч хийх нь бий, мэдээж хууль бусаар

Сарын зарлага:

• Байр: Дүүрэг, байрлал, халаалтын систем, олон нийтийн тээвэрт ойрхон эсэх, хэдэх өрөө байр гээд хэд хэдэн зүйлээс шалтгаалан байрны үнэ өөрчлөгдөх бөгөөд хамгийн хямддаа 500 лира (2.2 TL буюу лира 1 евротой тэнцэнэ ойролцоогоор). Байрны сарын түрээсээс гадна эхлэн байр түслэгчид 1 сарын байрны түрээстэй тэнцүү хэмжээний (зарим тохиолдолд нэг сарын байрны түрээсээ их) баталгаа (депосит) төлдөг. Дэпоситыг гарахдаа буцаааж авна гэсэн хуулийн заалт байдаг ч бүрэн бүтнээр нь буцааж авах нь ховор тохиолдол.
Тог, ус, газны үйлчилгээг (Ихэнх байрны эзэд өөрсддөө төвөг удахгүйг хүсдэг тул тог, ус, газны үйлчилгээ авах гэрээ контрактыг түрээслэгчидэд даатгадаг) авахын тул мөн 500 орчим лира (барьцаа төлөх, зарим тохиолдолд тоолуур авах г.м) хэрэг болдог. Анхлан байр түрээслэхийг хүсэгчидийн халаасанд ойролцоогоор хамгийн багадаа 1.500 лира байвал зохилтой. Мэдээж энэхүү үнийн дүнг хэдэн хүн нийж байр түрээслэхээсээ хамааран хувааж төлнө. За тэгээд ойролцоогоор 1.500 төгрөг зарцуулаад хов хоосон байранд орлоо, хэтэвчнийхээ зузаан нимгэнээс хамааран шинэ, хуучин тавилага авах үлдлээ.
• Хоол: Бидний мэдэх цэцэгтэй цэцэггүй байцаа, лууван, чинжүү, улаан лоолю, өргөст хэмх зэрэг ногооноос өгсүүлээд мэдэхгүй олон олон ногоо үнэтэй, хямдхан зарагддаг тул ногоонд дуртай хүмүүсийн хувьд диваажин л гэсэн үг. Ногооны үнэ улирлаас хамааран өөрчлөгддөг. Ногооноос гадна алим, лийр, тоор, мандарийн, жүрж, гадил гээд жимс элбэг. Мэдээж жимсний үнэ болон төрөл нь улирлаас хамааран өөрчлөгдөнө.
Монголчууд шиг маханд нугасгүй хүмүүст дуулгах муу мэдээ бол энд (Стамбулд) мах нилээн үнэтэй (тос ихтэй, машиндсан мах ойролцоогоор 1 кг нь 15 лира) мөн амтгүй (Монголын махтай харьцуулбал) байдаг. Лалын шашинтай улс тул адууны мах иддэгүй (нүгэл хэмээн үздэг) тиймээс зарагддаггүй. Мөн гахайн мах иддэггүй, зарагддаггүй. Зарсан тохиолдолд мөнгөн шийтгэлээс өгсүүлээс шоронд хүртэл хоригдох магадлалтай. Гахайн мах хэрэглэдэггүйтэй холбоотойгоор өглөөний цайны өргөн хэрэглээ болох хиам Монголд зарагддаг хиамнуудаас амт муутай байдаг. Мөн бүх хүнсний бүтээгдэхүүний сав баглаан дээр (жигнэмэг, шоколад, чихэр гээд л...) гахайн өөх тос хэрэглээгүй болно хэмээх сануулгыг хэвлэсэн байна.
Хар, Номхон гээд далайгаар хүрээлэгдсэн тул элдэв янзын загас, сам хорхой, наймаалж, хавч гээд далайн бүтээгдэхүүн элбэг байдаг. Дэлгүүрүүдэд далайн бүтээгдэхүүн, үхэр, тугал, хонь, хурга, тахианаас гадна зул сарын үеэр цацагт хяруулын мах зарагдана. Ямаа, тэмээний мах идэх нь “нүгэл” биш ч зарагдаж байхыг хараагүй.
Монголчуудын өргөн хэрэглээний зарим нэг хүнсний бүтээгдэхүүний үнийг жагсаавал.. Хамгийн хямдхан будаа кг нь 2 лира буюу ойролцоогоор 1 евро, гурил 1 лира, гоймон 80 куруш (0.8 лира) байдаг. Сахар 1 кг нь 2.3 лира, наран цэцгийн тос 1л нь 2.5 лира байдаг. Оюутнуудын хичээлийн хуваарь яг цав таарахгүй учир ихэнхдээ оройн хоолны материалаа мөнгө нийлүүлэн худалдаж авдаг. Өдөрийн хоолоо ихэнх оюутнууд сургууль дээрээ иддэг бөгөөд сургуулиудын хоолны газарт оюутны хөнгөлөлттэй (ойролцоогоор 1.5-3 лираны үнэтэй нэг хоердугаар хоол, салат эсвэл жимснээс бүрдэнэ.) хоол байдаг.
• Унаа: Стамбул, Том хот тул (17 сая хүн амтай бөгөөд энэхүү тоо сүүлийн 3-4 жил магадгүй түүнээс их хугацаанд өөрчлөгдөөгүй, миний мэдхийн) зорисон газартаа очихдоо ихэнхдээ унаа дамжих бөгөөд хамгийн багадаа 30 минут зарцуулна. Замын бөглөрөл их. Өглөө оройдоо 20-30 минутанд хоёр метр хүрэхтэй үгүйтэй явах нь энүүхэнд. Метро, трамвай, Ази тивээс Европ тив (эсвэл урвуугаараа), эсвэл аль нэгнээс нь ойр орчимын арлууд руу хүргэх усан онгоцоор зорчихдоо жетон (жетонууд адилхан биш тул ойр хавьцаах жетон зардаг цэгүүдээс авсан нь дээр), автобусаар зорчихдоо билет авна. Бүгд адилхан үнэтэй биш ч нэг бүр ойролцоогоор 1.5 лира байдаг. Метро нь Орос, Франц зэрэг дэд бүтэц тэр дундаа метроны зам сайн хөгжисөн улсуудыг бодвол “инээдтэй” буюу одоогийн байдлаар аравхан (Şişhane-Atatürk Oto Sanayii чиглэлд) буудалтай (энэ 2 сард 4 буудал ашиглалтанд орсон). Истиклал гудамжаар уруудаж өгсөх трамвай, тунел гэгдэх (Beyoğlu Kabataş-г холбоно) ноталжик буюу 1800-гаад оноос одоог хүртэл ажиллаж буй ‘метро’, гээд нэг буудлын унаанууд (ганц, хоёрхон буудал явдаг) байдаг бөгөөд энэ бүрд дээшээ доошоо явж, бууж суухаас гадна дахиад л жетон авах зэргээр мөнгө төлдөг, цаг алддаг. За баахан бараан зүйл биччихлээ эцэст нь нэг авууштай тал нь метро трамвайны замаа жилээс жилд өргөсгөж, уртасгаж, метробус (нэгхэн чиглэлд тусгайлан зассан нэг эгнээ замаар зогсолтгүй, өндөр хурдтайгаар явдаг автобус) зэрэг өөр сонголтууд үүсгэж байгаа. Олон нийтийн тээврийн план.
Төрийн зардалаар бус өөрийн зардалаа дааж сурдаг оюутнуудад хямдралтай зорчих үнэмлэх өгдөг бөгөөд энэхүү үнэмлэхийг сард 55 лирагаар цэнэглээд 200 хүртэл удаа метро, автобус, трамвайнд (Ази Европыг холбох усанд завинд үйлчилдэггүй) дамжиж болдог. Үүнийг аялик (aylık) гэнэ. Энэхүү үнэмлэх жил бүр шинэчлэгддэг. Улсын зардалаар суралцагсадад бүтэн жилийн турш мөн метро, автобус, трамвайнд хэрэглэх болохуйц жолооч эсвэл кассанд үзүүлээд үнэгүй явдаг үнэмлэх олгодог. Жил бүр шинэчлэгддэг. Дээрх 2 төрлийн үнэмлэхүүд зураг хөрөгтэй байдаг. Хоёр төрлийн үнэмлэхийн алийг нь ч авсан анх авахдаа бага хэмжээний мөнгө төлдөг.
• тог, ус, газны мөнгө: Хэрэглэсэн хэмжээгээр төлбөр ирдэг. Туркэд хийгээр, төвөөс халаалттай (Монгол халаалтын систем шиг), тогоор бүр нүүрсээр халаах нь байдаг. Хамгийн их түгээмэл нь хийгээр халаах систем бөгөөд энэ системд газны төлбөр мэдээж зун нь бага өвөл нь их ирнэ. Өвлийн гурван сар хийн мөнгө 200 лира хол давна. Турк улс өөр олон улсын адил хэрэглээний байгалын хийгээ зуун хувь Оросоос авдаг бөгөөд өнгөрсөн жилд л гэхэд байгалын хийн үнэ 60% гаруй хувь нэмэгдсэн. Мэдээж Туркүүд Орос ах нартай доллараар наймаа хийдэг тул доллар лираны харьцаа хийн үнэнд шууд нөлөөлнө. Их хэрэглэх тусамд нэгж (метр кув) усны үнэ буурах бус нэмэгдэнэ. Тог, ус, газнаас гадна хүсвэл интернэтийн үйлчилгээ авч болох бөгөөд интернэтийн үйлчилгээ авахын тулд заавал утас тавиулсан байна. Утасны суурь төлбөр (хамгийн хямд нь HesaplıHATT) яриагүй тохиолдолд 9.33 лира, интернэтийн төлбөр сард 49 лира (хурд болон үнийн хувьд хамгийн боломжийн нь) байдаг. Ийм системд байгалын хийг байраа халаахаас гадна, халуун ус (усанд орох, аяга таваг угаах), хоол хийхэд хэрэглэдэг.
• Гар утсанд хийх нэгж: Өнөөдрийн байдлаар Туркэд 3 оператор (Туркселл, Водафоне, Авеа зэрэг) байдаг бөгөөд аль ч үүрэн телефоны компаний зуун нэгж төвөөс нь авахад ойролцоогоор 18 лира байна. Монгол руу (Гадаад руу) мессэж илгээхэд 3 нэг, өөр хоорондоо ярих болох өөр опературтай (жишээ нь авеагийгийн номертой хүн туркселлийн номер луу) ярихад унах нэгж нь үүрэн телефон цаашлаад хамрагдах үйлчилгээнээс (мобистудент гэдэг шиг оюутануудад зориулсан эсвэл бизнесс эрхлэгчидэд зориулсан гээд) тань шалтгаалан хэлбэлздэг. Ойролцоогоор минутанд 1-6 нэгж унана. 3 сард нэг удаа цэнэглэхгүй бол гадагшаа гарах ячианы эрх хаагдах бөгөөд дахиад 3 сарын дараа дотогшоо орох ярианы эрх хаагдана. Мөн гурван сарын дараа (нийт 9 сарын дараа) номер тань устах болно.
Саяхан дөө (2 жилийн өмнө байхаа) гар утасны хулгай ихэссэнтэй холбоотойгоор гар утаснуудыг бүртгэж (утас бүрийн баттерэй болон их бие дээр IMEI номер байдаг, үүнийг ашиглан бүртгэдэг) эхэлсэн бөгөөд энэхүү системд бүртгүүлээгүй тохиолдолд гадаадаас Турк рүү оруулж ирсэн утас бүр 1 сарын дараа автоматаар хаагддаг. Бүртгүүлэхийн тулд пассапорт, оршин суух зөвшөөрөл зэргээ бүртгэл хүлээн авах эрх бүхий төвүүд дээр авч очин 5 лира төлж бүртгүүлэх бөгөөд ойролцоогоор 7 хоногийн дараа утас тань хэвийн ажиллаж эхэлдэг.


Дүгнэлт:

Ихэнх оюутнууд зургаа зургаагаараа нийлэн байр хөлслдөг бөгөөд ойролцоогоор 500 лираны түрээстэй байранд зургаан хүн амьдрана гэж тооцвол хүн бүрийн халааснаас сар дутамд байр, хоол, тог, ус, хий, интетийн төлбөрт ойролцоогоор 200-300 лира гарна.
Мэдээж унааны 55, сард гар утсандаа 100 нэгж авч хийнэ гэж бодоод 18 лира, ариун цэврийн хэрэглээний материалууд (оо саван, сойз гээд юу эс байхав дээ) гээд нэмбэл үнийн дүн маань 300-400 болж нэмэгдэнэ.
Үүнээс Улсын зардлаар сурдаг гэж тооцоод сарын тэтгэлэг болох 175 лирагаа хасахад оюутан сар бүр хамгийн багадаа 25-125 лираны "өрөнд" орж байна. Гар утсандаа нэгжгүй, халаасандаа мөнгөгүй, өдөрт нэг хоолтой амьдрахад нэг иймэрхүү зардал гарна.