Showing posts with label амьдрах. Show all posts
Showing posts with label амьдрах. Show all posts

Friday, March 11, 2011

Турист виз

Турк улсад ирсэний дараа туристийн виз авахад хэрэг болох бичиг баримтууд:

* Эндээс татаж аван бөглөөд өнгөтэй хэвлэн гаргасан форм (İkamet Beyanname Formu)
* 4 хувь цээж зураг (vesikalık fotoğraf)
* Паспорт (Pasaportun aslı)
* Паспортны хуулбар (Pasaportun fotokopisi), нүүрний зурагтай хуудас, Турк улс руу орж ирэхэд дарсан тамгатай хуудас (Турк улс руу нэгээс олон удаа орж ирсэн бол хамгийн сүүлд орж ирэхэд дарсан тамгатай хуудас) болон паспортны хүчинтэй хугацааг харуулсан хуудас байгаа бол сунгалттай хуудас
* Сар бүрийн хэрэглээний 1000$ дансанд байгаа гэсэн банкны бичиг эсвэл тэр хэмжээний доллар Exchange цэгээр солиулсан бичиг (3 сарын турист виз авахын тулд 3x1000=3000 хэмжээний доллартай байх ёстой г.м)
* Байр түрээслэдэг бол байрны түрээслэсэн гэрээ нотериатаар батлуулсан, Турк улсын иргэнтэй хамт амьдардаг бол тус иргэний өргөдөл нотериатаар батлуулсан (T.C.vatandaşının noterden taahhütnamesi), буудалд байрлаж байгаа бол буудлын резэрвац

----------------------------Чухал нот------------------------------------

  • Өмнө нь Турк улсад оршин суух (ikamet tezkeresi-турист виз авахаар оршин суух хэмээх тусдаа дэвтэр гарган өгдөг) авч байсан бол тэрнийхээ хуулбарыг авчирна.
  • Виз нь дууссан гадаадын иргэдийн визэнд орох хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Виз авах гадаадын иргэн заавал өөрийн биеэр Төв цагдаагын газар (İstanbul İl Emniyet Müdürlüğü) уруу ирэх ёстой.
  • Энэхүү төрлийн визийг нэг жилд нэг удаа хамгийн ихдээ 3 сараар олгодог.
  • Монгол улсын иргэд Турк улс руу нэг сарын хугацаанд визгүй зорчих эрхтэй байдаг. Дээрх мэдээлэл Турк улс руу орж ирээд сарын хугацаа нь дүүрээгүй, цаашид үлдэх сонирхолтой ч харлах (хууль бус болох) сонирхолгүй гадаад улсын иргэдэд зориулагдсан болно.
  • 3 сарын хугацаатай туристийн виз 35$ үнэтэй.
  • Туристийн визийг виз авах гэж байгаа иргэний пасспортон дээр дардаггүй тул (тусгай дэвтэр байдаг) анх удаа авч байгаа тохиолдолд дэвтэрний мөнгө (одоогийн байдлаар оршин суух дэвтэр 100 гаруй доллар байгаа бөгөөд жил бүр 5-10 ногооноор нэмэгдэж байдаг) төлнө.

Цагдаагийн газрын хаяг: İstanbul İl Emniyet Müdürlüğü, Fatih, Vatan Caddesi Hizmet Binası A Blok Kat:1 (А блок 1 давхар)
Утас: 0212 636 18 61, 0212 636 18 74

Sunday, November 28, 2010

27.11.2010

Өчигдөр орой Санаеи хороололд ажиллаж амьдардаг хэсэг Монголчууд цуглан нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж архи дарс уун согтоод нэгнийгээ хутгалсан хэрэг гарсан байна. Хутгалсан иргэн зугтаад олдохгүй байгаа бөгөөд хутгалуулсан иргэн эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Сүүлийн үед нэгнийхээ хутгалсан, зодож гэмтээсэн хэрэг ихээр гарах болж, цаг ч цөвүүн болж байна даа...

Нэмэлт: Хутгалуулсан иргэн ухаан, мэдээ оронгуутаа цагдаагийн хамгаалттай эмнэлгийн өрөөнөөс зугтсан байна. Зугтаагүй байсан бол эмнэлгээсээ гадаадуудын хэсэг рүү шилжүүлэгдэн тэндээсээ ачигдах байлаа. Явах хүсэлгүй байгаад зугтаа юм байлгүй..

Нэмэлт: Тус хэрэгт холбоотойгоор хэрэг болоход байлцсан дөрвөн иргэн хоригдож байгаа аж...

Saturday, November 13, 2010

Авто машины осол

Өнөөдөг өглөө хоёр Монгол залуу гудамжинд явж байгаад нэг нь авто машины осолд ороод эмнэлэг рүү нөгөө нь визний зөрчилийн (харласан) улмаас хорих хэсэг рүү хүргэгдэж гэнэ. Эмнэлэгт байгаа нь хоёр хагалгаанд орсон сурагтай. Харласан хэсэг нь цагдаагаас айгаад, оюутнууд нь залхуураад очсон эргэсэн хүнгүй л байгаа бололтой. Яалтай ч билээ....

Monday, November 8, 2010

Гэрлэлт бүртгэх/ батлах

Гэрлэхийг хүсэгчдийн өргөдлийг үндэслэн гэрлэснийг бүртгэнэ. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхдээ Элчин сайдын яаманд заавал биеэр хүрэлцэн ирнэ. Гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.

1. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай хамтран гаргасан өргөдөл
2. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх, түүний хуулбар, иргэний үнэмлэх байхгүй тохиолдолд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн Иргэний баримтын төв архивын лавлагаа
3. Гадаад паспорт, түүний баталгаатай хуулбар
4. Гэрлэхийг хүсэгчдийн урьд нь гэрлэж байгаагүй тухай Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн Иргэний баримтын төв архивын лавлагаа
5. Гэрлэхийг хүсэгчдийн аль нэг нь урьд өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн Иргэний баримтын төв архивын лавлагаа
6. Гэрлэхийг хүсэгчдийн эрүүл, мэндийн тодорхойлолт
7. 2 хувь цээж зураг
8. 10$

Эх сурвалж

Monday, November 1, 2010

Төрсөнийг бүртгэх

Гадаад Улсад суугаа Монгол Улсын иргэдийн дундаас төрсөн хүүхдийг төрсөний дараа 30 хоногийн дотор бүртгүүлж, төрсний гэрчилгээ авах шаардлагатай. Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын иргэн бол эцэг эхийн хүсэлтийг үндэслэн хүүхдийг бүртгэж, төрсний гэрчилгээ олгоно. Төрснийг бүртгүүлэхэд дараах бичиг баримт бүрдүүлнэ.

1. Эцэг, эхийн өргөдөл
2. Эцэг, эхийн иргэний үнэмлэх болон гадаад паспорт
3. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ эсвэл баталгаатай хуулбар
4. Гэрлэлтийн гэрчилгээгүй бол эцэг, эх хоёрын хамтран гаргасан өргөдөл
5. Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн тодорхойлолт

Thursday, October 21, 2010

24.10.2010

Стамбул хотын Каитхане (Kağıthane) хороолол. Монгол улсын иргэн А.Б-г гэртээ ганцаараа байхад нь 17,18,19 насны 3 Турк гэрт нь орж ирээд хутгаар айлган хүчиндэх гэж оролджээ. Тэд Б-г аврал эрэн хашгирахад сандран зугтахдаа иргэн Б-гийн гар утсыг нь авч зугтсан байна. Б-гийн мэдүүлгийн дагуу гурван залууг барьвчилсан байна. Баригдсан залууст нэгжлэг хийхэд нэг хутга, Б-гийн гар утас олджээ.

Эх сурвалж

Wednesday, April 21, 2010

MoneyGram мөнгө гуйвуулах үйлчилгээний шимтгэл


Ам.Доллар ($)

0-100 12$
100-200 15$
200-400 20$
400-600 30$
600-800 40$
800-1000 50$
1000-1200 60$
1200-1500 70$
1500-1800 80$
1800-2500 100$
2500-5000 150$
5000-7500 250$
7500-10000 300$

Өмнө нь WesternUnion үйлчилгээний шимтгэгийн дүнг оруулж байсан билээ.

Wednesday, February 3, 2010

Western Union-ы шимтгэл

Саяхан энд ажиллаж амьдардаг нэг хүний гуйлтаар Western Union ашиглан хэдэн төгрөг Монгол руу гуйвуулсан юм. Нэгэнт ирсэнийх гээд шимтгэлийн дүнг тэмдэглэж авсанаа хуваалцъя.

Ам.Доллар
($)

0.1-100 15$
100.01-200 22$
200.01-300 29$
300.01-400 34$
400.01-500 42$
500.01-750 47$
750.01-1000 52$
1000.01-1500 78$
1500.01-1750 83$
1750.01-2000 93$
2000.01-2500 113$
2500.01-3000 123$


Евро (€)

0.1-105 11€
105.01-180 20€
180.01-285 28€
285.01-360 30.5€
360.01-465 38€
465.01-770 46€
770.01-925 48.5€
925.01-1385 71.5€
1385.01-1615 76.5€
1615.01-1845 86.5€
1845.01-2305 104.5€
2305.01-2815 112€
2815.01-3325 132€

Зүүлт
* x-у мөнгийг z шимтгэл төлөн явуулна гэсэн санаа.
* Шимтгэл нь улс улсаас хамаарч хэлбэлздэг эсэхийг мэдэхгүй байна.
* Заавал хүчинтэй (визтэй) пасспорт хэрэгтэй байдаг юм билээ гүйлгээ хийхэд.
* Эцэст нь MoneyGram нь арай бага шимтгэлтэй гэгдэх юм байна лээ шүү, хүмүүсээ.

Thursday, November 5, 2009

Турк Улсад айлийн ажилд зуучилна.

Сүүлийн 2 долоо хоногт Кумкапид байдаг гадаад- -уудын хэсэг (Yabancılar şubesi) рүү 3 ч удаа очив. 8 эрэгтэй 5 эмэгтэй нийт 13 Монгол байгаагаас 3 нь 7 сарын нэгний хэрэгт оролцон хашаа байшин шатаалцсан хүнд гаруудаас тул Монгол буцах хүсэлгүй байгаа бөгөөд 7.1нд оролцсон түүнээс гадна Монгол лалын шашинтайн улмаас гадуурхагддаг гэсэн шалтгаанаар Туркэд хоргодох эрх гуйх аж. Үлдсэн 10-г нь дээр дурьдаж байсан ОУБ-н (ИОМ) шугамаар зардал, виз хэтэрсэн хугацааны төлбөрөөс чөлөөлөн явуулахаар болов.

Гадаадуудын хэсгийн талаар өмнө нь таагүй зүйлс сонсож байсан болохоор анх очихдоо жаахан цэрвэснийг нуугаад юүхэв. Гэтэл очоод, тэнд байгаа Монголчуудтайгаа ярихад тэрхүү газар гадуур яригддаг шиг "аймшгийн байшин" биш бүр ч зарим тогтсон хаяггүй гудамжаар амьдарч байсан цаашлаад хамгийн багадаа 13 лаа 3 өрөө байранд амьдардаг зарим нэгэнд ордон шиг санагдсан гэх. Саруулхан өрөөнд 26 ор зэрэгцүүлэн тавьсан байдаг аж. Өглөө арваас өглөөний цай, өдөр хоёроос өдрийн хоол, орой наймаас оройн хоол гээд өдрийн гурван хоол өгдөг гэнэ. Өдөр оройдоо нэг хоёрдугаар хоол идээд, халуун усанд ороод хийх юм олдохгүй жаахан уйддагийг эс тооцвол болоод л байна гэж байх.

За гадаадын хэсгийн залруулгын дараагаар тэнд байгаа Монголчуудаас ажигласанаа хальт сийрүүлчихэе.

ТЭД(нээс)

* 20-35 насны 13 хүнээс нэг нь л дээд боловсрол эзэмшсэн байсан.
* Ихэнх нь (11 нь) дээрх шиг сарын 600-1000 хүртэл цалинтай айлын ажилд зуулчилана гэсэн зарын дагуу зуучлагчидтайгаа холбогдсоныг
* Бүгд хашаа байшингаа, байраа барьцаанд тавиад мөнгө зээлж зуучлагчидад 1500-2000 америк доллар төлөн ирсэн гэх
* Овойж оцойтол мөнгө хийхээр ирсэн Туркэд ажил олохгүй, цалингаа хулхидуулсан зэрэг шалтгаанаар өрөө төлж чадаагүйн улмаас тэдний хоёр нь ч барьцаанд тавьсан хашаа байшингаа алдан, эхнэр хүүхэд нь ээж аав дээрээ амьдарч байгаа гэх
* 13-аас 12 нь энд тогтсон ажилгүй, өнөөдөр гар дээр нь бэлэн мөнгө байхгүй, 1 сараас 2 жилийн хугацаанд энд байхдаа 3-20 магадгүй түүнээс их ажил сольсон бас багагүй хугацаанд ажилласан хөлсөө аваагүй
* Ажил солих бүрдээ өөр нэгэн ажил зуулчилдаг Монголд 50-100 америк доллар төлсөн гэх
* Тэдний ихэнхийг зуучлан авчирсан хүмүүс нь амласан ажилдаа оруулж өгөх, эхний сар байр хоолоор хангах нь битгий хэл буусан даруйдаа онгоцны буудал, олон Монголчууд байдаг байшингийн гадаа буулгаад хаяад явсан гэх
* Цалингаа хулхидуулаагүй тохиолдолд 13-14 үүл амьдардаг байр, хоол, тог, ус, газны мөнгөө төлөөд цаана нь багахан мөнгө илүү гардагийг
* Ажилгүй, цалингүй удхаар яах аргагүй хулгай хийдгийг (мэдээж бүгд биш)
* Хулгайлсан эдээ шошгин дээрх үнээс 50 хувиар хямдруулан хоорондоо наймаалцаж өл залгадгийг
* Османбэй-д нэгэн Солонгос христийн сүм байдгийг тэнд бүтэн сайн бүрд 2 хагасаас, залбиралын дараа өгдөг үнэгүй хоолыг идэх гэж, 40 орчим Монгол цугладгийг

мэдэж авлаа.

Эцэст нь

1. Найдвартай зуучилдаг хүмүүсийн нэрсээр жагсаалт үүсгэх (наашаа зуулчилуулах нь үнэн л юм чинь ядаж бүү хулхидуулаасай, харь газар онгоцны буудал дээр хаачихаа мэдэхгүй үнсэнд хаягдсан шалз шиг бүү хоцроосой гэсэндээ)
2. Бүтэн сайнаас сүмээр орж нутаг буцах сонирхолтой элэг нэгтнүүдээ ИОМ-той холбож өгөх зэргийг хийе гэж саналаа.

Tuesday, September 29, 2009

Стамбул Топ 10



1. Hagia Sophia музей / (Ayasofya-Аяа Софиа) 20 лира
МЭӨ 532 -537 онд Бизантины хаан Жастинианы зарлигаар баригдсан энэхүү сүмд нийт 30 орчим сая чулуугаар хийсэн шитгэмэлүүд байдаг.

2. Grand Bazaar (Kapalı Çarşı-Хаалттай зах) үнэгүй
Энэхүү захын дээвэр доор орших 66 гудамжинд алт, мөнгө, хуучны эдлэл, нэхий савхи гээд зүсэн зүйлийн эд зарах 4400 гаруй дэлгүүр оршдог аж. 1461 онд ашиглалтанд орсон энэхүү захаар өдөрт 250.000-400.000 хүн үйлчлүүлдэг.

3. Topkapı Palace (Топкапи ордон) 20 лира+15 лира
Энэхүү ордонд Оттоманы хаанууд үе дамжин 400 орчим жил амьдарсан байна. Ашиглагдаж байх үедээ 700.000 m² талбайг эзлэдэг байсан ордон өнөөдөр 80.000 m² талбайг эзлэн оршино. Топкапи ордон нь 2 үзмэрийн хэсгээс бүрддэг бөгөөд тус тусдаа билеттэй юм. Хүлээн авалт хийдэг байсан талбай, салон, буу зэвсэгийн үзмэр, бусад улсуудын тэргүүнүүдээс ирсэн бэлгүүдийг агуулдах хэсгийг 20 лира-гаар билет аван үзэж болдог бол хааны гэр бүлийн амьдардаг хэсгийг харэм гэх бөгөөд (эхнэр, татвар эмс, хүүхдүүдийн өрөө, ванн г.м) 15лира төлөн ордог. Энэхүү ордоны үзвэрүүдийн дунд хамгийн том зассан алмаз (86 карат) болох Халбагачины алмаз (Kaşıkçı Elmas) байдаг.

4. Blue Mosque (Sultan Ahmet Camii-Султан Ахмет сүм) үнэгүй
1609-1616 онуудад, Султан I. Ахметийн зарлигаар архитектур Мехмет Аа хийсэн аж. Сүмийн дотрох ханыг чимэглэх хорь орчим мянган плитаны дийлэнх нь цэнхэр тул Цэнхэр сүм гэгддэг.

5. The Bosphorus 8 лира (Ферри буюу олон нийтийн усан завиар аялахад)
Европ, Ази тивийг зааглах энэхүү хоолойгоор аялах явцад Галата цамхаг, Кизкүлэси, Долмабахчэ ордон зэрэг эргийн дагуух үзэсгэлэнтэй (түүхт) байгууламжууд үзэгдэх болно.

6. Yerebatan Sarayi (Sunken Palace Cistern) 10лира
Стамбулд ус агуулах ийм төрлийн байгууламж зуу зуугаараа байдаг ч Ерэбатан сарнижи нь хамгийн том, хамгийн алдартай юм. Энэхүү аврага худаг нь дотроо 336 гантиг баганатай бөгөөд 100 мянган тон ус агуулах чадалтай гэнэ. Дашрамдахад энэхүү байгууламж Бондын From Russia with Love анги дээр галит гардаг ш тээ. Бонд жижиг завинд суугаад баахан багана дундуур сэлүүрдээд байдаг даа, тэр чинь энд байхгүй юу.

7. Istanbul Archaeological Museum (Архиологын музей) 10 лира
19. зууны эцсээр зураач, музейчин Osman Hamdi İmparatorluk Müzesi нэртэйгээр байгуулсан бөгөөд анх 13.06.1891 онд нээгдсэн байна. Археологийн музей нь Eski Şark Eserleri Müzesi (Тhe Museum of Oriental Antiquities), Çinili Köşk Müzesi (Tiled Kiosk), археологийн музей зэрэг гурван музейнээс бүрддэг.

8. Çemberlitaş Hamam (Чембэрлиташ хамам)
Стамбул хот дээрх түүх дурсгалын байгууламжуудаас гадна Турк ванн (уур)-аараа алдартай. Түүхэн чемберлиташийн хамамд ууранд орон, массаж хийлгэж, биеэ угаалгахад ойролцоогоор 1-1.5 цаг шаардагдана.

9. Dolmabahçe Palace (Dolmabahçe Sarayı-Долмабахчэ ордон) 20 лира
1800-иад оны дундуур модоор баригдсан байсныг шинэчилсэн энэхүү ордон морьны жүчээ, гурилын тээрэм, үүдэнд нь орших баганат цаг ороод нийт 16 байшингаас бүрдэнэ.

10. Egyptian Bazaar (Misir Carşısı-Египт зах) үнэгүй
Хатаасан жимс, элдэв амтлагчууд, самар үр гээд есөн шидийн бараа зарах энэхүү захыг Египтүүдийн өгсөн татвараар барьсан тул Египт зах гэдэг аж.

Шоппинг хийх бол Жевахир, Метросити, Канён, Истиние парк зэрэг Европт хийц загвар, томоороо дээгүүр ордог худалдааны төвүүдээс гадна Стамбулын Арбатын гудамж болох Истиклал гудамжаар ороход гэмгүй.

Дээрхийн бүгдийг нь үзээд илүү цаг гарвал миний хамгийн дуртай музейнүүдийн нэг болох Карие сүмээр ороорой, өгсөн мөнгө (15 лира байсан шиг санагдаж байна), зарцуулсан цагтаа харамсахгүй шүү :) Эцэст нь 1 лира ойролцоогоор 1000 төгрөг шүү.

Friday, August 14, 2009

Хүн худалдах гэмт хэргийг таслан зогсооё!

Саяхан нэг найз маань Монголоос ирэхдээ Хүн худалдах гэмт хэргийг таслан зогсооё нэртэй Хүйсийн тэгш эрхийн төвөөс гаргасан гарын авлага авчирсан юм. Илүү хүртээлтэй болгох үүднээс үг үсэггүй хуулан пост хийлээ, таалан соёрхоно уу.

Хүн худалдах гэмт хэргийг таслан зогсооё!


"Хүн худалдах гэмт хэрэг" гэдэг нь бусдын биеийг үнэлүүлэх, албадан ажиллуулах буюу үйлчлүүлэх, боолчлох буюу боолчлолтой төсөөтэй заншил, эрх чөлөөгүй байлгах, цус, эрхтэнийг нь авах зорилгоор эмзэг байдлыг нь урвуулан ашиглаж, хуурч мэхлэх, дарамтлах, хулгайлах замаар элсүүлэх, тээвэрлэх, дамжуулах, нуугдуулах буюу хүлээж авах үйлдэл юм.

Хэн нэгнээр зуучлуулан гадаадад зорчих гэж буй бол та доорхи зүйлсийг анхаараарай.

* Тухайн улсад байх өөрийн улсын консулын газар, элчин сайдын яамны утас хаягийг авч хадгалах.
* Зуучлагчийн талаах мэдээлэлийг (нэр, хаяг, нэрийн хаяг,утас, регистрийн дугаар г.м) авч итгэлтэй хүндээ үлдээгээрэй.
* Найз нөхөд, гэр орныхондоо, хаашаа, хэнтэй, хэзээ явах гэж буйгаа хэлэх хэрэгтэй.
* Тухайн орны хэл дээр (гарын авлага дээр хил дээр хэмээсэн байна) шаардлагатай өгүүлбэрүүдийг тогтоогоорой. Тухайлбал, надад туслаач, Монгол Улсын Элчин саьдын яам хаана байдаг вэ?, Цагдаагийн газрыг зааж өгөөч?
* Гадаадад байх хугацаандаа хэрэглэх зардалтай байх ёстой.

Хэрэв та гадаад оронд очсон бол юу хийх хэрэгтэй вэ?
* Пассапортоо хэн нэгэнд бүү өг.
* Гадаадад очингуутаа өөрийн орны Элчин сайдын Яам, консулын газарт бүртгүүл.
* Очоод хаана очсон талаараа гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоо барь.
* Хэрэв хүнд байдалд орсон бол ямар нэгэн аргаар өөрийн улсын элчин сайдын яам, эсвэл тухайн улсын хууль хяналтын, хүний эрхийн байгууллагад ханд.

Хүн худалдах гэмт хэргийн талаар мэдээлэл, зөвөлгөө, туслалцааг 1903-аас авч болно.
Бид таны нууцыг чандлан хадгална.
www.stoptrafficking.

Нэмэлт:

Турк Улсад суух Монгол Улсын Элчин Сайдын Яам

Хаяг: A.Fethi Okyar sokak No.4, Oran, Çankaya 06700 Ankara, Turkey
утас: (0090) 312-4921028, (0090) 312-4921027 end_of_the_skype_highlighting Факс (0090) 312-4921064

Ажлийн хуваарь: ажилийн өдрүүдэд 08.00 - 17.00
Хагас бүтэн сайн болон албан ёсны амралтын өдрүүдэд ажиллахгүй.

IOM буюу олон улсын цагаачдын байгууллагын Анкара дахь салбар (төрийн бус байгууллага)
Утас: (0090) 312 454 11 44

IOM Стамбул
Утас: (0090) 212 293 50 00, 292 13 38

Monday, August 10, 2009

IOM - International Organization of Migration

IOM, Олон Улсын Цагаачдын Байгуул- -лага, 1951 онд 2 дугаар дэлхийн дайнаас болж эх орноосоо дайжиг- -садыг дахин төвхнөхөд нь туслах зорилготой байгуулагджээ. 50 иад онд дайнаас болж нутгаасаа дайжсан нийт 11 сая хүнээс 1 сая гаруйг нь аюулгүй тээвэрлэлтээр хангасан байна. Шведийн Женевт төвтэй энэхүү байгуулагад өнөөдрийн байдлаар 127 улс гишүүн аж. Гишүүн орнуудад байрлах албан тасалгаануудад нийт 5400 ажилчинтай, жилд 1 тэрбум гаруй долларын мөнгөн эргэлттэй гэнэ. Энэхүү байгууллага Турк Улсын Анкара, Стамбул хотуудад салбартай бөгөөд тэд өнөөг хүртэл Монгол Улсын 32 иргэнийг өөрийн хүслээр нутаг буцхад нь тусласан аж.

Ойрын 6 сардаа харласан хүмүүст онгоцны билет авч өгөн байраар хангах зэрэг бүрэн үйлчилгээ үзүүлж чадахгүй ч, энд ирээд харласан хүмүүст, нутаг буцхаар шийдэн шууд нисэх билетээ авсан (Аерофлот-ын билет) тохиолдолд онгоцны буудал дээр шаардагддаг харласан хугацааны торгуулийг төлөлгүйгээр явахад нь туслах гэнэ.

Тэд гол анхаарлаа хүний наймааны золиосууд дээр (хүчээр ажиллуулах, биеийг нь үнэлүүлэх, боолчилох зэрэг) төвлөрүүлсэн бөгөөд ийм тохиолдолд 157 хэмээх үнэгүй номер луу залгаж байгаа газраа Орос, Англи, Казак, Өзбек хэлний нэгнээр тайлбарлахад болох гэнэ. Тус байгууллага хүний наймааны золиосыг байр саваар хангаж, онгоцны билетийг нь авч өгөөд нутаг буцаах бөгөөд Монголдоо очихоор нь бас элдэв дамжаа сургалтанд хамрагдуулах, зээл олгох зэргээр тусладаг аж. Хүний наймааны хохирогчдыг 365 хоног 7 хоног 24 цагийн хэзээд хүлээж авахад бэлэн гэнэ лээ шүү, холбогдоорой.

Хэрвээ та, таны танил тал, хамаатан садан тань Турк улсад ирээд хүний наймааны золиос болсон бол 157 дугаарын үнэгүй утас руу маш яаралтай залга гэж дамжуулаарай. Мөн өөр бусад улсуудад хүний наймааны золиос болсон нэгнийг таньдаг бол Олон улсын цагаачдын байгууллагыг сайт руу ороод хаашаа, хэнтэй холбогдох, тэдний офис хаана байрладаг зэрэг мэдээллийг авч болно шүү...

Хүн худалдах гэмт хэргийг таслан зогсооё!

Олон улсын цагаачдын байгууллагыг сайт

Стамбул дахь офисын хаяг нь:
Kemerhatun mahallesi,
Hamalbaşı caddesi, no:22 Kat:3 daire:9 34435
Beyoğlu/İstanbul

Таксим Аксарай чиглэлэд Өмэр Хаяяам нэртэй автобусны буудал байх бөгөөд түүн дээр буугаад Истиклал гудамж талруу ороод замын хажууд 22 номерын байшин байгаа тэрний 9 тоот эсвэл Истиклал гудамжаар уруудаад Галатасарай лицэйг өнгөрөнгүүт баруун тийшээ эргээд (Хамалбаши гудамж) 100 орчим м алхахад 22 тоот байшин байгаа

ИОМ-той танилцсан түүхийг эндээс

Thursday, May 7, 2009

Туркэд "ажилласан" бүсгүйн тэмдэглэл

Нэгдvгээр хуудас: Би vхмээр байна

Бусдын адил эрх чєлєєтэй байж, хань ижилтэй болж, vрийн зулай vнэрлэх хувьгvйдээ би гутарч байна. Энэхvv сэтгэлийн шаналал маань намайг шороон дор ороход аних байх даа. Тиймээс би vхмээр байна. Надад єєр сонголт алга. Уг нь зовлон гэдэг хувийн маань ємч. Гэхдээ би ярьмаар байна. Даанч энэ нийгэм, энэ хvмvvс намайг ойлгохгvй байх гэхээс нуруу хvйт оргиж байна. Єдєржин л толгойгоо гашилгаж, мєнгє мєнгє гэж бодон хотын гудамжаар алхалдат байлаа. Харин тэр нэгэн зарыг уншсанаар єєрийн амьдралын энэ єчvvхэн зовлонгоо 1000 дахин нэмэгдvvлсэн юм. Тэр зар дээр “Єндєр царайлаг охидыг мэргэжил харгалзахгvй гадаад руу єндєр цалинтай ажилд зуучлана” гэж бичсэн байсан. Зарын дагуу хотын тєвд байрлах нэгэн загварын агентлагт очсон. Тэнд миний vеийн 18-25 насны эмэгтэйчvvд цугласан байсан. Таван минут орчим болсны дараа нvдэнд дулаахан эр, эм хоёр орж ирсэн. Эрэгтэй нь герман, эмэгтэй нь монгол. Тэд єєрсдийгєє гадаадад сургалт, ажилд зуучилдаг албан ёсны зуучлалын агентлагийн сургагч багш нар хэмээн танилцуулсан. Тэгээд АНУ-д ахлах сургуульд суралцуулна, Японд vйлдвэрлэлийн дадлагажигчаар ажиллуулна, БНХАУ-д гоо сайхан, Туркт компьютер электроникийн чиглэлээр суралцуулна хэмээсэн. Би хувьдаа Туркийг сонгож анкет картаа бєглєсєн. Тэд бидний дундуур явж гадаад хэлний мэдлэг, сонгож авсан орныхоо ёс заншил зэргийг хэр мэдэх вэ, гадаад паспорттай юу гэж асуусан. Дараа энэ бvхнийг нууцалж эцэг эхдээ гэнэтийн сайхан бэлэг барьж чадах уу гэж асуухад, vгvй гэж хэлсэн охидыг буцааж явуулсан. Харин би худлаа vнэн хэлж байгаад сонгон шалгаруулалтад тэнцсэн юм.

Хоёрдугаар хуудас: Туркийг зорьсон минь

Турк орныг зорьсон тvvх минь энэ. Би монголоос 2006 онд явсан. Тэгэхэд намар болж байсан. Тэд надад замдаа гоё сайхан хувцас олныг авч єгсєн. Галт тэрэг, усан онгоцоор, эцэст нь автобусаар “зугаалан” олон хоногийн турш аялсан. Ингээд яг 18 хоногийн дараа Туркийн Станбул хотод анх хєл тавьсан. Тэнд хэчнээн сайхан байсан гээч. Єндєр хєгжилтэй орны автобус байшин, замын хашлагахан зэргийг хараад ухаангvй их баярлаж билээ. 18 настай охины хувьд алс орныг зорьж ажил хийж басхvv боловсрол олж авна гэдэг асар том боломж байсан. Энэ боломжийг алдахыг хvсэхгvй учраас ажилд зуучлагчийн надад тавьсан бvх саналыг нь зєвшєєрсєн. Тэр миний бvх бичиг баримтыг хурааж, дараа нь гоо сайхны мэс засалд оруулж хамрыг маань єндєрлєж, хєхийг маань томруулж гоё сайхан болгосон. Эндээс л миний бvх зовлон зvдгvvр эхэлсэн юм.

Гуравдугаар хуудас: Айлган сvрдvvлэлт дундах амьдрал

Цонхгvй хэрнээ тємєр хаалгатай дєрвєн хананы дунд хичнээн єдєр хоногийг єнгєрєєсєн юм бvv мэд. Эхэндээ тэнхээгээ тасартал орилж, явуулахыг шаардан уйлж байснаа санаж байна. Сvvлдээ урьдчилан таах аргагvй зодуур, тамлалтаас vхтэлээ айж дуугарч ч чадахаа больсон. Зодохгvй юм аа гэхэд тэд бидний биенд хар тамхи шахдаг байсан. Тэгээд уртасгасан цагаар, ямар ч чєлєє завсаргvйгээр ажиллуулсан. Хувийн ариун цэвэртээ анхаарах нэг ч минут охидод олддоггvй байв. Хамтдаа Туркийн хил дээр буусан охид хаана байгааг би мэдэхгvй. Харин єєр охидтой нэг єрєєнєєс нєгєє єрєє рvv зєєгдєхдєє тааралддаг. Бид бие бие рvvгээ гунигийн харц чулуудан, сэтгэлийн гvн дэх зовлонгоо хуваалцдаг байсан. Тамлал, зодуурын “амт” хэзээ ирж, хэрхэн зовоох бол гэх тvгшvvр vргэлж тархинд хоргодон чичирдэг байсан. Биднийг Туркт ирсэний дараа эрэгтэй хvнтэй бэлгийн харилцаанд оролцохдоо яаж дуугарах, хэрхэн аяглах тухай хvчээр заасан. Хэрэв vйлчлvvлэгчийн хэлснийг хийхгvй бол зодуулна. Дээрээс нь гомдол мэдvvлж дахин зодуулна. Єдєр шєнєгvй завсар зайгvй тэр аймшигтай хvмvvс намайг хvчирхийлж байсан. Єдєрт хамгийн багадаа тав, тэгээд найман удаа тамын ажилдаа гардаг байлаа. Тэндэхийн хvмvvс бидэнтэй юу ч ярьдаггvй. Зєвхєн зоддог. Єєр бусадтай ярихдаа чихэнд нь ойртож хэдэн vг хэлээд мєнгє єгч авч байгаа харагддаг.

Дєрєвдvгээр хуудас: Орголт

Биднийг нэг газраас нєгєє рvv автобусаар зєєдєг байсан. Автобусны цонх хар єнгєтэй бас давхар хєшигтэй. Хянагчид дундуур холхиж бидний vйлдлийг хянана. Тэгээд тэр сайхан хотын хаана нь ч байдаг юм гэмээр хамгийн бохир газарт биднийг аваачиж єгдєг байсан. Ихэвчлэн тахир дутуу, зvй бусаар бэлгийн дур хvслээ хангадаг догшин харгис новшнуудад биднийг тушаадаг байсан. Би энэ хугацаанд хоёр гурван удаа оргохыг завдаад ухаан баларталаа зодуулсан юм. Эхний удаа нэг охин автобуснаас газар хєл тавингуутаа зугтсан. Би тvvний араас гvйхийг завдсан ч тав алхаад л баригдсан. Хэвтэрт орсны дараа хэд хоног ажиллаж чадаагvй. Ажиллаагvй хоног бvрт надаас алданг тооцож, басхvv замын зардалд хvv тооцож их ажиллах хэрэгтэй хэмээн хараан зvхдэг байсан. Бас жирэмснээс хамгаалах эм єдєр болгон хvчээр уулгаж, тєлбєрийг нь єр болгож нэмдэг байсан. Бие тэнхэрсэний дараа тамын ажилдаа явахаар автобусанд ачигдаж байхад нєгєє оргосон охин булуу болтолоо зодуулчихсан машинаас бууж байгаа харагдсан. Хєєрхий баригдчихаж. Vvнээс vvдээд л сайн ажиллаад бушуухан єрєє тєлчихвєл тэд намайг явуулна гэдэгт олон охин итгэдэг. Энэ явдал єнгєрсєнєєс хойш хэсэг хугацааны дараа би буудлаас оргосон. Хэчнээн эрсдэлтэй ч би хоёр давхараас vсэрсэн. Сульдаж гvйцсэн би нэг гудамжны цаанаас л баригдсан. Дєрєв таван хянагч тал талаас л гvйгээд ирсэн. Ингээд миний сvvлчийн найдлага тасарсан даа.
Сvvлдээ би vхэх талаар бодох болсон. Цаг минут тутам єр нэмэгдэж, алданг тооцож, тvvний дороос єндийх аргагvй болсон. Мєн хэзээ ч ирж болох харгислал тvгшvvрийн дунд банж цєхєрсєн учраас энэ замыг сонгосон юм.

Тавдугаар хуудас: Амьд хvvр

Ухаан орох нь ээ эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа. Цагаан ємсгєлтэй хvн орж ирсэн нь Турк улсын цагдаагийн ажилтан аж. Тэр надаас баахан юм асуусан. Бас намайг гудамжнаас ухаангvй хэвтэж байхад олсон гэж хэлсэн. Гэхдээ би хариулж чадаагvй. Нvд минь харж байгаагаас бусдаар толгой хvзvv, нуруу, гэдэс гээд бvх эд эс маань шархирч байлаа. Нvд харанхуйлж, vе vе ухаан балартаад ямар ч тэнхэлгvй болсон байжээ. Би Туркт ирээд хоёр жил боолын хєдєлмєр эрхэлсэн байжээ. Миний тєсєєллєєр би энд ирээд 10 жил болсон. Тэгээд л би таван давхараас vсэрсэн юм. Босоод ганц хоёр алхсанаа л санаж байна. Cap шахам эмчлvvлсэний эцэст би єєрийгєє заг хvйтэн, мєєгєнцєр болоод нэлээд хэдэн БЗХЄ-тэй болохоо мэдсэн.
Мєн олон удаагийн зодуурийн улмаас тархи маань маш их гэмтсэн. Тэд биенд маань шарх vлдээхгvйн тулд ихэвчлэн толгой нуруун тус газар зоддог байснаас vvдэлтэй. Олон удаагийн амь дvйсэн орголт охидод зєвхєн vхэл л авчирдаг. Одоо єрєєсєн хєл маань байхгvй. Бас дотоод эрхтэнд маань нэг ч эрvvл эд эс vлдээгvй. Амьд хvvр болсон би хэнд хэрэгтэй гэж. ХДХВ-ийн халдвар надад нэг жилийн ч нас vлдээгээгvй аж.

Зургаадугаар хуудас: Єглєєний нарыг дурсахуй

Надтай хамт 17 охин Турк улс руу явсан. Бас Америк, Турк, Япон, Хятад луу явахаар нэг багт єдий тооны охид тэнцvvлсэнийг санаж байна. Тэд энэ шалгаруулагчтаа ямархан давтамжтайгаар явуулдгийг мэдэхгvй. Гэхдээ vг сольж vзээгvй болохоос тэнд байхдаа маш олон монгол охидтой харцаараа мэндэлж, харцаараа зовлонгоо хуваалцаж явсан. Монгол хvний наймаа байгаа, тvvгээр барахгvй бvр зохион байгуулалттайгаар, маш нарийн хяналт дор цэцэглэн хєгжиж байна. Энэ нас, энэ амьдралаа сvйтгэн байж би vvнийг мэдсэн. Тиймээс надтай адилхан олон охид гадаадад гарах хvсэлдээ хєтлєгдєн энэ доромжлолд бvv єртєєсэй. Мєнгєгvй байхдаа би нарыг єдєр бvр хардаг байсан. Харин тэнд хоёр жил тамлагдахлаа єглєєний нарыг нэг ч удаа харж байгаагvй…

Монтур.минийх.ком-с чирээд ирэв...

Thursday, March 19, 2009

Би Туркэд "ажиллахаар" ирсэн.

Турк улс руу ажилд зуучлана хэмээх зарийн дагуу хандах гэж байгаа бол доорх нийтлэлийг нэг уншаад үзээрэй. Стамбул хотод ирээд 3 жил болж байгаа тэрээр эндхийн Монголчуудын эмгэнэлт амьдарлийг өгүүлнэ. Нэрийг нь дурьдихгүй хэмээж ам өгсөн тул хэлсэн үг бүрийг нь элдэв хачир чимэггүй орууллаа.

Энд ирээд ажил олж, их мөнгө хийж "шархаа нөхөж" (наашаа ирэхийн тулд тавьсан өр ширээ дарж) чадахгүй тул шархаа нөхөхийн тулд Монголоос нэмж хүн авчирдаг. Бэлэн ажилтай, өндөр цалинтай хэмээн тэдний хэлсэнд итгэж, хамгийн багадаа 2000$ зуулчилалын мөнгө төлж тав арваараа ирэн харлаж, хөсөрт хаягдсан Монголчуудын тоо хэрээс хэтэрч байна.
Хоосон хонож хог дээр хаягдахгүйн тулд эрчүүд нь хулгай хийж, эмэгтэйчүүд нь биеэ үнэлсээр энд Монголчуудын нэр хүнд маш ихээр унаж байна.
Ажилтай төрөлтөй нэг нь цалин бүр дээр архи ууж, дуртай үедээ ажиллан, дүргүй үедээ ажилаа тасалдаг зэрэг ажилаа цалгардуулдагаас ажил олгогчид Монголчуудыг ажилд авах үнэн дургүй болсон. Мөн архи уух бүрдээ агсан согтуу тавьж, орилж чарлан, ойр орчныхоо амгалан тайван байдлыг алдагдуулдагаас хавь ойрынх нь Туркууд бухимдаж, гомдол гаргадаг. Мэдээж энэ бүхэн цагдаа цэрэг ирэх, шалгаах гээд эргээд бидэнд л муу нөлөө үзүүлдэг.
Цагдаа цэрэг болоод баривчлагдаад явлаа гэхэд барууны улсууд шиг Монгол руу буцаахгүй. Нэг муу өрөөнд хэдэн зуугаар нь хорьж хамгийн багадаа сар байлгачихаад Туркэд харласан сар бүр ойролцоогоор 100$ тогуулиа олж ир гээд буцаагаад гаргачихдаг. Жишээ нь 1 сар визгүй зорчих эрхээс гадна 5 сар нийт зургаан сар Туркэд байсан бол 500 долларын торгууль төлж байж Туркийн нутаг дэвсгэрээс гарна аа гэсэн үг.
Хаана л очно дор хаяж нэг Монгол эмэгтэй нэгэн Турк залуутай сугадан, хөтлөлцөн явж таардаг. Ихэнх эмэгтэйчууд харамсалтай нь энэ замаар ордог. Учир нь өртөг өндөртэй, Европ, Америк, Солонгос гээд бусад улсуудаас хамаагүй бага цалинтай тул авсан хэдэн төгрөг нь байр, хоолондоо таардаг тул энэ шархаа нөхөх гэсэн эмэгтэйчүүд өдрийн цагаар ажиллаж, шөнийн цагаар Турк эрчүүдийн өврийг дулаацуулна.
Хүрлээ, Анжий гээд нутаг нэгтнээ наашаа хулхидаж авчирдаг хүмүүс хэд хэд бий. Өөрсдөө хулхидуулж ирчихээд наашаа ирүүлэхгүйн үүднээс сэрэмжлүүлэхийн оронд хашаа байшинг нь заруулан байж нааш нь авчираад үнсэнд хаясан шалз шиг хаядаг тэдний нүгэл нүдээрээ гарах биз ээ.

Цөөн хэдэн Монголчуудыг маань тэнгэр ивээг..

Monday, March 16, 2009

Турк Улсын Стамбул хотод амьдрах нь: Сарын орлого, зарлага тайлан тэнцэтгэл

Блог # 2-оосоо чирээд ирлэээ.. Стамбул хотод амьдрахад сар бүр хэрэг болох мөнгийг хамгийн багаар тооцоолов :)

Миний бие сүүлийн үед гадаадад сурахыг хүсэгч залуус олширсоныг бодолцон блогтоо Турк Улсын Стамбул хотод сурах талаар хэд хэдэн цуврал бичлэг оруулъя гэж бодож байна. Энхүү цувралын эхнийх нь болох Турк Улсын Стамбул хотод амьдрах нь: Сарын орлого, зарлага тайлан тэнцэтгэл бичлэгт Стамбул хотод амьдрахад, хоол хүнсний олдоц, үнэ, унаа тэрэгний билет гээд, гарах зардалыг, өөрийн туршилага дээр тулгуурлан, хамгийн багаар тооцож, чангаар бодлоо.

Сарын орлого:
• Улсын зардлаар ирсэн бол сар бүр 175 лираны тэтгэлэг, мөн жилд нэг удаа ном хувцасны мөнгө олгодог.
• Ар гэрээс татах татаас
• Хааяа нэг олон ангит кино, эсвэл реклам зэрэгт тоглож олох мөнгө (иймэрхүү тохиолдол байдаг бөгөөд Монголчууд Хятад, Япон, Солонгос гээд Монголчуудаас бусад Азиудын дүрийг бүтээнэ :), олон ангит кинонд тоглосоны хөлсөнд өдрийн 20-50 лира, рекламанд тоглосоны хөлсөнд хамгийн багадаа 100 лираны хөлс авдаг.)
• Турк улсад сурдаг гадаад (Турк оюутануудад ч гэсэн ажиллах эрх олгодоггүй) оюутанд ажиллах эрх олгодоггүй бөгөөд зарим нэг оюутан зуны цагт аялал зуулчлалын хотууд болох Бодрум, Анталия зэрэг хотуудад, хагас бүтэн сайнд Стамбул хотод байдаг Солонгос, Хятад, Япон ресторануудад аяга угаагч, зөөгч хийх нь бий, мэдээж хууль бусаар

Сарын зарлага:

• Байр: Дүүрэг, байрлал, халаалтын систем, олон нийтийн тээвэрт ойрхон эсэх, хэдэх өрөө байр гээд хэд хэдэн зүйлээс шалтгаалан байрны үнэ өөрчлөгдөх бөгөөд хамгийн хямддаа 500 лира (2.2 TL буюу лира 1 евротой тэнцэнэ ойролцоогоор). Байрны сарын түрээсээс гадна эхлэн байр түслэгчид 1 сарын байрны түрээстэй тэнцүү хэмжээний (зарим тохиолдолд нэг сарын байрны түрээсээ их) баталгаа (депосит) төлдөг. Дэпоситыг гарахдаа буцаааж авна гэсэн хуулийн заалт байдаг ч бүрэн бүтнээр нь буцааж авах нь ховор тохиолдол.
Тог, ус, газны үйлчилгээг (Ихэнх байрны эзэд өөрсддөө төвөг удахгүйг хүсдэг тул тог, ус, газны үйлчилгээ авах гэрээ контрактыг түрээслэгчидэд даатгадаг) авахын тул мөн 500 орчим лира (барьцаа төлөх, зарим тохиолдолд тоолуур авах г.м) хэрэг болдог. Анхлан байр түрээслэхийг хүсэгчидийн халаасанд ойролцоогоор хамгийн багадаа 1.500 лира байвал зохилтой. Мэдээж энэхүү үнийн дүнг хэдэн хүн нийж байр түрээслэхээсээ хамааран хувааж төлнө. За тэгээд ойролцоогоор 1.500 төгрөг зарцуулаад хов хоосон байранд орлоо, хэтэвчнийхээ зузаан нимгэнээс хамааран шинэ, хуучин тавилага авах үлдлээ.
• Хоол: Бидний мэдэх цэцэгтэй цэцэггүй байцаа, лууван, чинжүү, улаан лоолю, өргөст хэмх зэрэг ногооноос өгсүүлээд мэдэхгүй олон олон ногоо үнэтэй, хямдхан зарагддаг тул ногоонд дуртай хүмүүсийн хувьд диваажин л гэсэн үг. Ногооны үнэ улирлаас хамааран өөрчлөгддөг. Ногооноос гадна алим, лийр, тоор, мандарийн, жүрж, гадил гээд жимс элбэг. Мэдээж жимсний үнэ болон төрөл нь улирлаас хамааран өөрчлөгдөнө.
Монголчууд шиг маханд нугасгүй хүмүүст дуулгах муу мэдээ бол энд (Стамбулд) мах нилээн үнэтэй (тос ихтэй, машиндсан мах ойролцоогоор 1 кг нь 15 лира) мөн амтгүй (Монголын махтай харьцуулбал) байдаг. Лалын шашинтай улс тул адууны мах иддэгүй (нүгэл хэмээн үздэг) тиймээс зарагддаггүй. Мөн гахайн мах иддэггүй, зарагддаггүй. Зарсан тохиолдолд мөнгөн шийтгэлээс өгсүүлээс шоронд хүртэл хоригдох магадлалтай. Гахайн мах хэрэглэдэггүйтэй холбоотойгоор өглөөний цайны өргөн хэрэглээ болох хиам Монголд зарагддаг хиамнуудаас амт муутай байдаг. Мөн бүх хүнсний бүтээгдэхүүний сав баглаан дээр (жигнэмэг, шоколад, чихэр гээд л...) гахайн өөх тос хэрэглээгүй болно хэмээх сануулгыг хэвлэсэн байна.
Хар, Номхон гээд далайгаар хүрээлэгдсэн тул элдэв янзын загас, сам хорхой, наймаалж, хавч гээд далайн бүтээгдэхүүн элбэг байдаг. Дэлгүүрүүдэд далайн бүтээгдэхүүн, үхэр, тугал, хонь, хурга, тахианаас гадна зул сарын үеэр цацагт хяруулын мах зарагдана. Ямаа, тэмээний мах идэх нь “нүгэл” биш ч зарагдаж байхыг хараагүй.
Монголчуудын өргөн хэрэглээний зарим нэг хүнсний бүтээгдэхүүний үнийг жагсаавал.. Хамгийн хямдхан будаа кг нь 2 лира буюу ойролцоогоор 1 евро, гурил 1 лира, гоймон 80 куруш (0.8 лира) байдаг. Сахар 1 кг нь 2.3 лира, наран цэцгийн тос 1л нь 2.5 лира байдаг. Оюутнуудын хичээлийн хуваарь яг цав таарахгүй учир ихэнхдээ оройн хоолны материалаа мөнгө нийлүүлэн худалдаж авдаг. Өдөрийн хоолоо ихэнх оюутнууд сургууль дээрээ иддэг бөгөөд сургуулиудын хоолны газарт оюутны хөнгөлөлттэй (ойролцоогоор 1.5-3 лираны үнэтэй нэг хоердугаар хоол, салат эсвэл жимснээс бүрдэнэ.) хоол байдаг.
• Унаа: Стамбул, Том хот тул (17 сая хүн амтай бөгөөд энэхүү тоо сүүлийн 3-4 жил магадгүй түүнээс их хугацаанд өөрчлөгдөөгүй, миний мэдхийн) зорисон газартаа очихдоо ихэнхдээ унаа дамжих бөгөөд хамгийн багадаа 30 минут зарцуулна. Замын бөглөрөл их. Өглөө оройдоо 20-30 минутанд хоёр метр хүрэхтэй үгүйтэй явах нь энүүхэнд. Метро, трамвай, Ази тивээс Европ тив (эсвэл урвуугаараа), эсвэл аль нэгнээс нь ойр орчимын арлууд руу хүргэх усан онгоцоор зорчихдоо жетон (жетонууд адилхан биш тул ойр хавьцаах жетон зардаг цэгүүдээс авсан нь дээр), автобусаар зорчихдоо билет авна. Бүгд адилхан үнэтэй биш ч нэг бүр ойролцоогоор 1.5 лира байдаг. Метро нь Орос, Франц зэрэг дэд бүтэц тэр дундаа метроны зам сайн хөгжисөн улсуудыг бодвол “инээдтэй” буюу одоогийн байдлаар аравхан (Şişhane-Atatürk Oto Sanayii чиглэлд) буудалтай (энэ 2 сард 4 буудал ашиглалтанд орсон). Истиклал гудамжаар уруудаж өгсөх трамвай, тунел гэгдэх (Beyoğlu Kabataş-г холбоно) ноталжик буюу 1800-гаад оноос одоог хүртэл ажиллаж буй ‘метро’, гээд нэг буудлын унаанууд (ганц, хоёрхон буудал явдаг) байдаг бөгөөд энэ бүрд дээшээ доошоо явж, бууж суухаас гадна дахиад л жетон авах зэргээр мөнгө төлдөг, цаг алддаг. За баахан бараан зүйл биччихлээ эцэст нь нэг авууштай тал нь метро трамвайны замаа жилээс жилд өргөсгөж, уртасгаж, метробус (нэгхэн чиглэлд тусгайлан зассан нэг эгнээ замаар зогсолтгүй, өндөр хурдтайгаар явдаг автобус) зэрэг өөр сонголтууд үүсгэж байгаа. Олон нийтийн тээврийн план.
Төрийн зардалаар бус өөрийн зардалаа дааж сурдаг оюутнуудад хямдралтай зорчих үнэмлэх өгдөг бөгөөд энэхүү үнэмлэхийг сард 55 лирагаар цэнэглээд 200 хүртэл удаа метро, автобус, трамвайнд (Ази Европыг холбох усанд завинд үйлчилдэггүй) дамжиж болдог. Үүнийг аялик (aylık) гэнэ. Энэхүү үнэмлэх жил бүр шинэчлэгддэг. Улсын зардалаар суралцагсадад бүтэн жилийн турш мөн метро, автобус, трамвайнд хэрэглэх болохуйц жолооч эсвэл кассанд үзүүлээд үнэгүй явдаг үнэмлэх олгодог. Жил бүр шинэчлэгддэг. Дээрх 2 төрлийн үнэмлэхүүд зураг хөрөгтэй байдаг. Хоёр төрлийн үнэмлэхийн алийг нь ч авсан анх авахдаа бага хэмжээний мөнгө төлдөг.
• тог, ус, газны мөнгө: Хэрэглэсэн хэмжээгээр төлбөр ирдэг. Туркэд хийгээр, төвөөс халаалттай (Монгол халаалтын систем шиг), тогоор бүр нүүрсээр халаах нь байдаг. Хамгийн их түгээмэл нь хийгээр халаах систем бөгөөд энэ системд газны төлбөр мэдээж зун нь бага өвөл нь их ирнэ. Өвлийн гурван сар хийн мөнгө 200 лира хол давна. Турк улс өөр олон улсын адил хэрэглээний байгалын хийгээ зуун хувь Оросоос авдаг бөгөөд өнгөрсөн жилд л гэхэд байгалын хийн үнэ 60% гаруй хувь нэмэгдсэн. Мэдээж Туркүүд Орос ах нартай доллараар наймаа хийдэг тул доллар лираны харьцаа хийн үнэнд шууд нөлөөлнө. Их хэрэглэх тусамд нэгж (метр кув) усны үнэ буурах бус нэмэгдэнэ. Тог, ус, газнаас гадна хүсвэл интернэтийн үйлчилгээ авч болох бөгөөд интернэтийн үйлчилгээ авахын тулд заавал утас тавиулсан байна. Утасны суурь төлбөр (хамгийн хямд нь HesaplıHATT) яриагүй тохиолдолд 9.33 лира, интернэтийн төлбөр сард 49 лира (хурд болон үнийн хувьд хамгийн боломжийн нь) байдаг. Ийм системд байгалын хийг байраа халаахаас гадна, халуун ус (усанд орох, аяга таваг угаах), хоол хийхэд хэрэглэдэг.
• Гар утсанд хийх нэгж: Өнөөдрийн байдлаар Туркэд 3 оператор (Туркселл, Водафоне, Авеа зэрэг) байдаг бөгөөд аль ч үүрэн телефоны компаний зуун нэгж төвөөс нь авахад ойролцоогоор 18 лира байна. Монгол руу (Гадаад руу) мессэж илгээхэд 3 нэг, өөр хоорондоо ярих болох өөр опературтай (жишээ нь авеагийгийн номертой хүн туркселлийн номер луу) ярихад унах нэгж нь үүрэн телефон цаашлаад хамрагдах үйлчилгээнээс (мобистудент гэдэг шиг оюутануудад зориулсан эсвэл бизнесс эрхлэгчидэд зориулсан гээд) тань шалтгаалан хэлбэлздэг. Ойролцоогоор минутанд 1-6 нэгж унана. 3 сард нэг удаа цэнэглэхгүй бол гадагшаа гарах ячианы эрх хаагдах бөгөөд дахиад 3 сарын дараа дотогшоо орох ярианы эрх хаагдана. Мөн гурван сарын дараа (нийт 9 сарын дараа) номер тань устах болно.
Саяхан дөө (2 жилийн өмнө байхаа) гар утасны хулгай ихэссэнтэй холбоотойгоор гар утаснуудыг бүртгэж (утас бүрийн баттерэй болон их бие дээр IMEI номер байдаг, үүнийг ашиглан бүртгэдэг) эхэлсэн бөгөөд энэхүү системд бүртгүүлээгүй тохиолдолд гадаадаас Турк рүү оруулж ирсэн утас бүр 1 сарын дараа автоматаар хаагддаг. Бүртгүүлэхийн тулд пассапорт, оршин суух зөвшөөрөл зэргээ бүртгэл хүлээн авах эрх бүхий төвүүд дээр авч очин 5 лира төлж бүртгүүлэх бөгөөд ойролцоогоор 7 хоногийн дараа утас тань хэвийн ажиллаж эхэлдэг.


Дүгнэлт:

Ихэнх оюутнууд зургаа зургаагаараа нийлэн байр хөлслдөг бөгөөд ойролцоогоор 500 лираны түрээстэй байранд зургаан хүн амьдрана гэж тооцвол хүн бүрийн халааснаас сар дутамд байр, хоол, тог, ус, хий, интетийн төлбөрт ойролцоогоор 200-300 лира гарна.
Мэдээж унааны 55, сард гар утсандаа 100 нэгж авч хийнэ гэж бодоод 18 лира, ариун цэврийн хэрэглээний материалууд (оо саван, сойз гээд юу эс байхав дээ) гээд нэмбэл үнийн дүн маань 300-400 болж нэмэгдэнэ.
Үүнээс Улсын зардлаар сурдаг гэж тооцоод сарын тэтгэлэг болох 175 лирагаа хасахад оюутан сар бүр хамгийн багадаа 25-125 лираны "өрөнд" орж байна. Гар утсандаа нэгжгүй, халаасандаа мөнгөгүй, өдөрт нэг хоолтой амьдрахад нэг иймэрхүү зардал гарна.