Турк улс руу ажилд зуучлана хэмээх зарийн дагуу хандах гэж байгаа бол доорх нийтлэлийг нэг уншаад үзээрэй. Стамбул хотод ирээд 3 жил болж байгаа тэрээр эндхийн Монголчуудын эмгэнэлт амьдарлийг өгүүлнэ. Нэрийг нь дурьдихгүй хэмээж ам өгсөн тул хэлсэн үг бүрийг нь элдэв хачир чимэггүй орууллаа.
Энд ирээд ажил олж, их мөнгө хийж "шархаа нөхөж" (наашаа ирэхийн тулд тавьсан өр ширээ дарж) чадахгүй тул шархаа нөхөхийн тулд Монголоос нэмж хүн авчирдаг. Бэлэн ажилтай, өндөр цалинтай хэмээн тэдний хэлсэнд итгэж, хамгийн багадаа 2000$ зуулчилалын мөнгө төлж тав арваараа ирэн харлаж, хөсөрт хаягдсан Монголчуудын тоо хэрээс хэтэрч байна.
Хоосон хонож хог дээр хаягдахгүйн тулд эрчүүд нь хулгай хийж, эмэгтэйчүүд нь биеэ үнэлсээр энд Монголчуудын нэр хүнд маш ихээр унаж байна.
Ажилтай төрөлтөй нэг нь цалин бүр дээр архи ууж, дуртай үедээ ажиллан, дүргүй үедээ ажилаа тасалдаг зэрэг ажилаа цалгардуулдагаас ажил олгогчид Монголчуудыг ажилд авах үнэн дургүй болсон. Мөн архи уух бүрдээ агсан согтуу тавьж, орилж чарлан, ойр орчныхоо амгалан тайван байдлыг алдагдуулдагаас хавь ойрынх нь Туркууд бухимдаж, гомдол гаргадаг. Мэдээж энэ бүхэн цагдаа цэрэг ирэх, шалгаах гээд эргээд бидэнд л муу нөлөө үзүүлдэг.
Цагдаа цэрэг болоод баривчлагдаад явлаа гэхэд барууны улсууд шиг Монгол руу буцаахгүй. Нэг муу өрөөнд хэдэн зуугаар нь хорьж хамгийн багадаа сар байлгачихаад Туркэд харласан сар бүр ойролцоогоор 100$ тогуулиа олж ир гээд буцаагаад гаргачихдаг. Жишээ нь 1 сар визгүй зорчих эрхээс гадна 5 сар нийт зургаан сар Туркэд байсан бол 500 долларын торгууль төлж байж Туркийн нутаг дэвсгэрээс гарна аа гэсэн үг.
Хаана л очно дор хаяж нэг Монгол эмэгтэй нэгэн Турк залуутай сугадан, хөтлөлцөн явж таардаг. Ихэнх эмэгтэйчууд харамсалтай нь энэ замаар ордог. Учир нь өртөг өндөртэй, Европ, Америк, Солонгос гээд бусад улсуудаас хамаагүй бага цалинтай тул авсан хэдэн төгрөг нь байр, хоолондоо таардаг тул энэ шархаа нөхөх гэсэн эмэгтэйчүүд өдрийн цагаар ажиллаж, шөнийн цагаар Турк эрчүүдийн өврийг дулаацуулна.
Хүрлээ, Анжий гээд нутаг нэгтнээ наашаа хулхидаж авчирдаг хүмүүс хэд хэд бий. Өөрсдөө хулхидуулж ирчихээд наашаа ирүүлэхгүйн үүднээс сэрэмжлүүлэхийн оронд хашаа байшинг нь заруулан байж нааш нь авчираад үнсэнд хаясан шалз шиг хаядаг тэдний нүгэл нүдээрээ гарах биз ээ.
Цөөн хэдэн Монголчуудыг маань тэнгэр ивээг..
No comments:
Post a Comment