Saturday, March 14, 2009

Tурк Улсдад дээд боловсрол эзэмших арга замууд

Турк Улсад дээд боловсрол эзэмших 3 зам байна. Нэг нь улсын зардалаар, нөгөө нь хувийн зардалаар сурах бүр нөгөөх нь шашны шугамаар суралцах.

1. Зөвхөн Турк гэлтгүй гадаад улсад Улсын зардлаар сурахын тулд арван жилээ (11 жилээ) төгсөөд Монголын нэгэн их дээд сургуулид элсэн орж нэг жил суралцсаны дараа улсын зардалаар гадаадад сургах шалгалтанд орон тэнцээд эсвэл ар, өврийн хаалгаар орон шалгалтанд орсон ороогүй Турк улс (гадаад) руу хувиарлагдах нэг дэх зам.
Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг дөрвөн Турк сургуулийн нэгийг төгссөн тодорхой тооны "шилдэг" сурагч Турк руу улсын зардалаар явах шалгалтанд арваа төгсөнгүүтээ орох эрх олж авдаг. Би хувийн зардалаар буюу 3 дугаар замаар явдаг тул энэ тал дээр миний мэдлэг дутна тиймээс ингэсгээд орхъё.

2. Шашны шугамаар сурах. Энэ аргаар ихэнхдээ Казакууд ирдэг бөгөөд сүүлийн үед Монголчууд бас ирэх болсон сураг сонсогдсон. Сургуулид орохоосоо өмнө Турк хэл сурж байгаа нэртэйгээр 1-2 жил лалын шашинд суралцаад, дараа нь ЕӨС-т орж "хүссэн биш" сургуулидаа хувиарлагдана. Хэлний бэлтгэл нэрээр бүтэн жил КУРАН уншиж, толгойгооо хэрхэн боох (охидод), абдест буюу мөргөлийн угаалга хэрхэн хийх талаар суралцдаг тул шалгалтын асуултуудыг ойлгох хэмжээнд хэлний мэдлэггүй (КУРАН нь Араб хэл дээр байдаг бөгөөд бүтэн жил КУРАн цээжилсэн хүн Турк хэл дээр шалгалт өгөөд тэнцэх эсэх эргэлзээтэй) тул шалгалтнаас сайн оноо авахгүй, сайн оноо авсан ч сонгон суралцахыг хүссэн сургуулийг тань шашныхан сайшаахгүй байх магадлалатай. Шашныханы үзэл бодол яагаад чухал юм бэ гэж үү, энэ чиглэлээр ирсэн оюутнуудын сургалтын төлбөрийг тэд төлж, сар бүр тодорхой хэмжээний тэтгэлэг олгож сайхан зан нь хөдлөбөл жилийн эцэст гэр лүү тань нисэх зардалийг мөн тэд даадаг учираас...
Шашны шугамаар ирсэн оюутнууд (тэр тусмаа охид) дотуур байр нэртэй шоронд хоригдож долоо хоногт 1 удаа хэдхэн цагын турш гадагш гарах эрхтэй байдаг. Би нэг удаа сэтгэл санааны дарамтанд орсон Монгол охиныг эргэхээр хэдэн найзын хамтаар очиход бичиг баримт үзүүлж байж нилээн хэцүүхэн нэвтэрсэн зэрэг шалгаанаас болоод энэ замаар сурахад нэгих сүжиггүй тиймээс ингэсгээд орхъё.

3. Бүр эсвэл YÖS (Yabancı Öğrenciler Sınavı) хэмээх гадаад оюутан элсүүлэн авдаг шалгалтанд бие даан орж хувиарлагдах боломжтой. Гадаад оюутан элсүүлдэг шалгалт нь Англи, Турк хэл дээр байдаг бөгөөд Англи хэл дээр шалгалтанд орох хэмжээнд Англи хэл эсвэл Турк хэл мэдэхгүй тохиолдолд Турк хэлний бэлтгэл буюу ТӨМЭР-т сурна. Гадаад оюутан сонгон шалгаруулах шалгалт-ЕӨС (YÖS) жил бүр 4 сард болдог бөгөөд математик, сэтгэн бодох, физик, хими, геометр зэрэг хичээлийн хүрээнд асуултууд бэлтгэгдсэн байдаг.

Сурах талаар эхнийхээ бичлэгийг Турк болон Англи хэл мэддэгүй дүү нартаа зориулая гэж бодлоо. Турк болон Англи хэлний нэгийг ЕӨС-т орох хэмжээнд мэдэхгүй тохиолдолд Турк хэл сурах гэдэг нэг арга үлдэж байгаа бөгөөд Турк хэлний сургалт явуулдаг хэд хэдэн дамжаа байдгаас ихэнх Монголчуудын хамрагддаг, бас ч үгүй найдвартай ТӨМЭР болох (төмэр гэдэг нь Турк хэл заах төв гэсэн угтгатай үгсийн товчилол) Анкара их сургуулийн ТӨМЭР-т элсэх шаардлага зэргийг орууллаа. Дараагийн удаа сургалтын төвүүд, төлбөр зэргийг оруулна аа.

Анкара ТӨМЭР-ын оюутан элсүүлэх журам, шаардалага

1. Курст бүртгүүлээд нэн түрүүнд шалгалт өгч хэлнийхээ зэргийг тогтоолгох бөгөөд энэхүү төвшин тогтоох шалгалт нь өдөр бүр 09:00-17:00 хооронд явагддаг байна. Шалгалтын төв (зөвхөн шалгалт биш оюутны бүртгэл энэ тэр гээд оюутантай холбоотой бүх ажлийг хийдэг газар) ажлийн өдрүүдэд 08:30-20:00, амралтын өдрүүдэд 8.30-17.30 цагийн хооронд ажилладаг байна.
2. Турк хэлнээс өөр хэлээр суралцах гэж буй тохиолдолд (энэхүү төв нь Турк хэлнээс гадна Англи, Голланд, Грек, Араб, Болгар, Япон, Хятад, Герман, Франц гээд нилээн хэдэн хэлний сургалт явуулдаг.) төвшин тогтоох шалгалт тодорхой хэмжээний төлбөртэй бөгөөд, төвшингөө тогтоолгоод, сургалтандаа хамрагдахаар төлбөрөө төлөх үед шалгалтанд зориулан авсан төлбөрийг сургалтын төлбөрөөс хасдаг байна. Жишээлбэл: шалгалтанд орохын тул 100₮ төлсөн бол сургалтын төлбөр болох 2000₮-с хасагдаад 1900₮ төлөхөд хангалттай гэсэн үг юм. Зөвхан шалгалтанд ороод цааш бүртглэ хийлгэн үргэлжилүүлэн суралцахгүй тохиолдолд шалгалтын төлбөрөнд өгсөн 100₮-өө буцааж авах боломжгүй.
3. Төвшин тогтоох шалгалтын хариу дараагийн 4 сард хүчинтэй бөгөөд энэ хугацаанд курстээ бүртгүүлээд хичээлдээ явж эхлээгүй тохиолдолд дахин төвшин тогтоох шалгалтанд орж байж курстээ сууна.
4. Курсын төлбөрийн Турк Лирагаар төлөх бөгөөд (2000₮ тэр өдрийн ханшаар хэдэн Турк Лира болж байна, төдөн ТУрк лира төлнө гэсэн үг) курсээс шалтгаалан (оюутан нь бүрдээгүй тохиолдолд мөн төвшингийн ангийг нээхгүй байх зэрэг) анги нээгдээгүй тохиолдолд төлбөрийг буцааж олгоно.
5. Хямдралуудад хамрагдах бол бүртгэлийн үед хямдралд хамрагдахын тулд бүрдүүлбэл зохих бичиг баримтыг бүрдүүлэн бүртгэлийг хариуцсан ажилтанд өгвөл зохино.
6. Сургалтаа завсарлах (чөлөө авах) талаарх өргөдөлийг мөн төвшиний (төвшин дээшилсэн эсвэл дөнгөж сургалтаа эхэлж байж болно) хичээл эхэлсэн даруй эхний долоо хоногт хүлээж авдаг бөгөөд оюутан хамгийн ихдээ 1 жилийн чөлөө авах эрхтэй. Энэ хугацаанд сургалтын төлбөр нэмэгдсэн тохиолдолд оюутан төлбөрийн зөрүүг төлж байж сургалтаа үргэлжилүүлэх эрх олж авна. 4 сараас их хугацаатайгаар чөлөө авсан оюутан үнэгүй төвшин тогтоох шалгалтанд хамрагдаж төвшингөө тогтоолгон сургалтаа үргэлжилүүлнэ.
7. TÖMER жилийн 12 сар 7 хоног бүр 09:00-21:00 цагийн хооронд сургалтаа явуулах бөгөөд (баяр, тэмдэглэлт өдрүүдэд амрана) TÖMER-с шалтгаалан өрөөгүй хичээлүүдийг нөхнө.
8. Оюутан төлбөрөө төлсөний дараа улирлын эхний 2 долоо хоногт сурах эрхээ өөр нэгэнд өгч эсвэл хэлээ солиж болно. Сурах эрхээ өөр хүнд шилжүүлсэн тохиолдолд шинэ оюутанг үнэгүй төвшин тогтоох шалгалтанд оруулна.
9. Турк болон Англи хэлний курст хамгийн багадаа 7 оюутан, бусад хэлний курст хамгийн багадаа 5 оюутан бүртгүүлсэн тохиолдолд анги нээгдэнэ. Групээрээ (хамгийн багадаа 7) бүртгүүлсэн тохиолдолд хүссэн өдөр болон цагтаа хийчээлээ явуулах эрхтэй.
10. Төвшин бүрийн сүүлийн дөрвөн цагт дараагийн төвшинд элсэх шалгалт авагддаг. Доорх жагсаалтын сүүлийн оноонууд авбал зохих хамгийн бага оноо юм. Шалгалтаа амжилттай өгсөн оюутан дараагийн төвшинд шилжин суралцана. Амжилтгүй болсон тохиолдолд мөн төвшиндөө давтан (төлбөрөө төлөн) сурна.

Хамгийн өндөр оноо Авбал зохих хамгийн бага оноо
Сонсох 25 15
Унших 25 15
Харилцан ярих 15 9
Яриагаар ойлголцох 10 6
Бичгээр ойлголцох 25 15

11. Анхан (Temel) болон дунд (Orta) шатны курсыг төгсөгчидид TÖMER-н захиргаанаас сертификат, дээд курсыг (Yüksek kuru) төгсөгчидөд Анкар Их сургуулийн баталгаажуулсан диплом олгодог.
12. Хичээлүүдэдийн 7/8 хувид заавал суусан байх ёстой бөгөөд хичээлдээ хангалттай суугаагүй тохиолдолд улирлын эцсий шалгалтанд оруулахгүй. Курст суугаагүй өдөр болон цагийн төлбөр буцаан олгогдохгүй.
13. Бүртгэлээ хийлгэж буй оюутан дээрх бүх шаалдлагуудын хүлээн зөвшөөрсөн гэж тооцогдоно.

Эцэст нь Турк улс руу Улсын зардалаар явуулж сургана гэсэн зарлал худлаа байх магадлал их өндөр байдаг бөгөөд иймэрхүү зарлалын дагуу хандах гэж байгаа бол, хандах гэж байгаа нэгэнг таньдаг бол анхаараарай, анхааруулаарай... Хэдэн мянган доллор төлөөд дотуур байр нэртэй шоронд хоригдох эсвэл хэлний курст суух эрх урилага төдийтэй хоцорвол харамсалтай биз дээ...

7 comments:

  1. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  2. хэрэгтэй мэдээлэл бичсэнд баярлалаа, истамбул хотод ажилж амьдардаг хүмүүс турк хэлний бэлтгэл /ТӨМЭР/-т суухын тулд хаана хандах вэ, хаяаг, утас, сайт зэргийг оруулах боломжтой юу, баярлалаа

    ReplyDelete
  3. ADRES


    Katip Çelebi Mah. Tel Sok. No: 47

    Taksim - İSTANBUL

    TELEFON




    Santral


    + 90 212 249 16 48-49-58

    Öğrenci İşleri


    Dahili 11-12-13-14

    İngilizce Bölüm Başkanlığı


    Dahili 17

    Türkçe Bölüm Başkanlığı


    Dahili 15-18-19

    Yabancı Diller Bölüm Başkanlığı


    Dahili 16

    FAKS


    + 90 212 249 25 65

    e-posta


    istanbul@tomer.ankara.edu.tr

    ReplyDelete
  4. турк улсад суралцахад орчин нөхцөл нь хэр байдаг вэ

    ReplyDelete
    Replies
    1. odoo end tend delbereed joohon oroo busgaa l baih shig baina. Gehdeemedeej yamar orchind surmaar baigaagaas hamaarna. bogazici itu odtu geh met surguliud goy kampustai baisan namaig tend baihad ]

      Delete
    2. сайнуу? БИ мармара их сургуульд сурах гж байгаа юмаа. дотуур байрууд нь ямар байдаг вэ? суралцах орчин хэр вэ? Гэр бүлээ татаж авчирахад хэр вэ?

      Delete
    3. dotuur bair joohon ontsgui ger bulee tataj bol boldog gehdee bichig tsaas zovshoorol geed joohon yarvigtai. suraltsah orchin bogazici odtu g.m surguuliud goy marmara yamar chigleleer surahaas chini hamaaraad hed heden kampustai zarim ni dagui saihan zarim ni tiimhen baidag

      Delete