Thursday, November 5, 2009

Турк Улсад айлийн ажилд зуучилна.

Сүүлийн 2 долоо хоногт Кумкапид байдаг гадаад- -уудын хэсэг (Yabancılar şubesi) рүү 3 ч удаа очив. 8 эрэгтэй 5 эмэгтэй нийт 13 Монгол байгаагаас 3 нь 7 сарын нэгний хэрэгт оролцон хашаа байшин шатаалцсан хүнд гаруудаас тул Монгол буцах хүсэлгүй байгаа бөгөөд 7.1нд оролцсон түүнээс гадна Монгол лалын шашинтайн улмаас гадуурхагддаг гэсэн шалтгаанаар Туркэд хоргодох эрх гуйх аж. Үлдсэн 10-г нь дээр дурьдаж байсан ОУБ-н (ИОМ) шугамаар зардал, виз хэтэрсэн хугацааны төлбөрөөс чөлөөлөн явуулахаар болов.

Гадаадуудын хэсгийн талаар өмнө нь таагүй зүйлс сонсож байсан болохоор анх очихдоо жаахан цэрвэснийг нуугаад юүхэв. Гэтэл очоод, тэнд байгаа Монголчуудтайгаа ярихад тэрхүү газар гадуур яригддаг шиг "аймшгийн байшин" биш бүр ч зарим тогтсон хаяггүй гудамжаар амьдарч байсан цаашлаад хамгийн багадаа 13 лаа 3 өрөө байранд амьдардаг зарим нэгэнд ордон шиг санагдсан гэх. Саруулхан өрөөнд 26 ор зэрэгцүүлэн тавьсан байдаг аж. Өглөө арваас өглөөний цай, өдөр хоёроос өдрийн хоол, орой наймаас оройн хоол гээд өдрийн гурван хоол өгдөг гэнэ. Өдөр оройдоо нэг хоёрдугаар хоол идээд, халуун усанд ороод хийх юм олдохгүй жаахан уйддагийг эс тооцвол болоод л байна гэж байх.

За гадаадын хэсгийн залруулгын дараагаар тэнд байгаа Монголчуудаас ажигласанаа хальт сийрүүлчихэе.

ТЭД(нээс)

* 20-35 насны 13 хүнээс нэг нь л дээд боловсрол эзэмшсэн байсан.
* Ихэнх нь (11 нь) дээрх шиг сарын 600-1000 хүртэл цалинтай айлын ажилд зуулчилана гэсэн зарын дагуу зуучлагчидтайгаа холбогдсоныг
* Бүгд хашаа байшингаа, байраа барьцаанд тавиад мөнгө зээлж зуучлагчидад 1500-2000 америк доллар төлөн ирсэн гэх
* Овойж оцойтол мөнгө хийхээр ирсэн Туркэд ажил олохгүй, цалингаа хулхидуулсан зэрэг шалтгаанаар өрөө төлж чадаагүйн улмаас тэдний хоёр нь ч барьцаанд тавьсан хашаа байшингаа алдан, эхнэр хүүхэд нь ээж аав дээрээ амьдарч байгаа гэх
* 13-аас 12 нь энд тогтсон ажилгүй, өнөөдөр гар дээр нь бэлэн мөнгө байхгүй, 1 сараас 2 жилийн хугацаанд энд байхдаа 3-20 магадгүй түүнээс их ажил сольсон бас багагүй хугацаанд ажилласан хөлсөө аваагүй
* Ажил солих бүрдээ өөр нэгэн ажил зуулчилдаг Монголд 50-100 америк доллар төлсөн гэх
* Тэдний ихэнхийг зуучлан авчирсан хүмүүс нь амласан ажилдаа оруулж өгөх, эхний сар байр хоолоор хангах нь битгий хэл буусан даруйдаа онгоцны буудал, олон Монголчууд байдаг байшингийн гадаа буулгаад хаяад явсан гэх
* Цалингаа хулхидуулаагүй тохиолдолд 13-14 үүл амьдардаг байр, хоол, тог, ус, газны мөнгөө төлөөд цаана нь багахан мөнгө илүү гардагийг
* Ажилгүй, цалингүй удхаар яах аргагүй хулгай хийдгийг (мэдээж бүгд биш)
* Хулгайлсан эдээ шошгин дээрх үнээс 50 хувиар хямдруулан хоорондоо наймаалцаж өл залгадгийг
* Османбэй-д нэгэн Солонгос христийн сүм байдгийг тэнд бүтэн сайн бүрд 2 хагасаас, залбиралын дараа өгдөг үнэгүй хоолыг идэх гэж, 40 орчим Монгол цугладгийг

мэдэж авлаа.

Эцэст нь

1. Найдвартай зуучилдаг хүмүүсийн нэрсээр жагсаалт үүсгэх (наашаа зуулчилуулах нь үнэн л юм чинь ядаж бүү хулхидуулаасай, харь газар онгоцны буудал дээр хаачихаа мэдэхгүй үнсэнд хаягдсан шалз шиг бүү хоцроосой гэсэндээ)
2. Бүтэн сайнаас сүмээр орж нутаг буцах сонирхолтой элэг нэгтнүүдээ ИОМ-той холбож өгөх зэргийг хийе гэж саналаа.