Monday, August 17, 2009

1999.8.17

1999.8.17 шөнө 3 цаг 2 минут. Измит хотын Гөлжүк орчимд 7.5 баллын (зарим эх сурвалжид 7.6, 7.8 хэмээжээ.) хүчтэй газар хөдлөлт 45 секунд үргэлжилсэн бөгөөд тус газар хөдлөлт Анкара, Стамбул зэрэг ойр орчимын хотуудад мэдрэгдэж бага гэлтгүй хохирол учируулжээ. Албан ёсны тоогоор тус газар хөдлөлтөөс болж 17.480 хүн нас барж, 23.781 хүн шархдаж, 505 хүн тахир дутуу хоцорчээ. 285.211 орон сууц, 42.902 албан байгууллагын барилга гэмтэж, хулгайн (ядуус шөнөөр нэг давхар байшинг өөрсдийн чадлаар баридаг бөгөөд эднийг гэжэконду, шөнөөр баригдсан, гэдэг), чанаргүй (газар хөдлөлтөнд тэсвэргүй) баригдсан 133.683 барилга нурсаны эцэст 600.000 хүн гэр оронгүй үлджээ. Албан бус тоогоор 50.000 орчим хүн нас барж, 100.000 орчим хүн хүнд, хөнгөн гэмтжээ.
Барилгын нурангид дарагдаж нас барсан хүмүүсийг цуглуулан элдэв өвчин тараахгүйн үүднээс нийтээр нь оршуулсан бөгөөд тус газар хөдлөлт ойролцоогоор 16.000.000 хүнд их бага хэмжээгээр нөлөөлсөн гэж үздэг байна.
Энэхүү газар хөдлөлтөөр манай сургуулийн байшин нурсан нь 2003 онд намайг анх ирэхэд манай сургуулийн барилга баригдаж дуусаагүй байлаа. Одоог хүртэл газар хөдлөлтөнд нэрвэгдсэн мянга мянган хүн орон байртай болоогүй байгаа бөгөөд хэдэн мянган зарга одоог хүртэл шийдэгдээгүй байна.
Эрдэмтдүүдийн үзэж буйгаар ойрын хэдэн жилд Мармара (далай нэрэг орчимоор) орчимд дээрхтэй төстэй газар хөдлөлт болно гэсэн таамаг бий.








Эх сурвалж
Эх сурвалж

No comments:

Post a Comment