Monday, May 18, 2009

Гадаад оюутан элсүүлэх шалгалт - YÖS (Yabancı Uyruklu Öğrenci Sınavı) - 1

ЕӨС-ын талаар нэг бичлэг оруулъя гэж бодож хадгалсаар байтал болохоо байлаа, 2 бичлэг болгож л оруулахаас... Энэхүү бичлэгт ЕӨС-ын төлбөр, ямар ямар бичиг баримт шаардлагатай зэрэг ерөнхий мэдлэг байгаа болно. Зарим зүйлийн эцэст хаалтан дотор өөрийнхөө туршилга дээр үндэслэн бага зэрэг тайлбар хавчууллаа.

Шалгалтанд бүртгүүлэх болон шалгалттай холбоотой ерөнхий мэдлэг

1. Yabancı Uyruklu Öğrenci Sınavı (YÖS) нь Турк Улсад дээд боловсрол эзэмшихийг хүссэн гадаад оюутнуудыг сонгон шалгаруулж Турк даяар их дээд сургуульд хувиарладаг шалгалт юм.

Энэхүү шалгалтын дүнгээр (хариугаар) оюутан, баклаврын зэрэгт сурах эрх олж авдаг.

Шаардлагууд

2. Шалгалтанд орохоор бүртгүүлэгсэд гадаадын иргэн байх ёстой бөгөөд гадаадад Турк улсын арван жилийн боловсролтой дүйцэхүйц сургуульд боловсрол эзэмшсэн байх хэрэгтэй. (Арван жилийн адестатаа авчираад эндхийн боловролын яамаар "дүйцэхэр боловсрол эзэмшсэн болно" хэмээн батлуулдаг. Ихдээ л 2-3 цагийн ажил.)

Шалгалтанд бүртгүүлэх үе шатууд


3. Шалгалтанд орохыг хүсэгчид "Öğrenci Seçme ve Yerleştirme Merkezi, ÖSYM-YÖS, 06538, Ankara, TÜRKİYE" хаяр руу бичгээр; эсвэл өөрийн биеэр "ÖSYM-YÖS, Karyağdı Sokak, No. 28, Aşağı Ayrancı, Ankara, TÜRKİYE" хаягт хандан "Başvurma Belgesi" (Бүртгэлийн хуудас) "ÖSYM-YÖS 2009 Kılavuzu" (Тухайн оны тайлбар, энэхүү гарын авлаган дээр ямар сургуульд, ямар мэргэжилээр хэдэн гадаад оюутан авах, шалгалт хэзээ хаана болох, шалгалтын дүнг хэрхэн гаргадаг, шалгалтын онцлог зэрэг элдэв хэрэгтэй мэдээллүүд багтдаг.) авна.

Бөглөсөн бүртгэлийн хуудсыг машины тусламжтайгаар уншуулдаг тул анхааралтай бөглөх (2B эсвэл HB балын харандаагаар бөглөдөг.) хэрэгтэй байдаг. Бүртгэлийн цаасан дээр нэр, овог зэрэг үндсэн асуултуудаас гадна ямар сургууль төгссөн, хаана шалгалтанд орох (Туркээс гадна, Монгол, Казакистан, Киргиз гээд хэд хэдэн улсад шалгалтын төв үүсгэдэг), хаяг зэргийг асуудаг.

4. Бүртгүүлэх шаардлага хангасан сурагчид бүртгүүлэхийн тулд (a) бүртгэлийн хуудас (b) шалгалтанд орох мөнгө төлсөн баримтаа заасан хугацаанаас өмнө ÖSYM-н хаягаар явуулах эсвэл өөрийн биеэр хүргэж өгсөн байх хэрэгтэй. (хаяг нь ÖSYM-YÖS, 06538, Ankara, TÜRKİYE, сүүлийн хугацааг жил бүр тухайн жилийн "тайлбар" гарын авлага дээр хэвлэсэн байдаг.)

5. Шалгалтанд орох төлбөр 50 доллар. Шалгалтанд орох мөнгө төлсөн баримтаа "YÖS-200х Kılavuzu"-д заасан зааврын дагуу шалгалтанд орохоор бөглөсөн бүртгэлийн хуудсын хамтаар ÖSYM-д аваачиж өгөх эсвэл илгээнэ. (хаяг нь ÖSYM-YÖS, 06538, Ankara, TÜRKİYE)

6. Шалгалтанд орохоор бүртгүүлэгсэдийн материалийг ÖSYM (бүрэн эсэхийг) шалгаад, шаардлагийг биелүүлсэн бичиг баримт нь бүрэн сурагчид "шалгалтанд орох эрхийн бичиг" (Sınava Giriş Belgesi) гаргаад мөн заавар номонд бичсэн зааврын дагуу сурагчид илгээдэг байна.

7. Шалгалтанд оролцохоор бүртгүүлэгсэд шалгалтанд орохоор гадаадад гарах шаардлагатай бол бүртгүүлэгчийг гадаад пасспорт, виз авах зэрэгт шалгалтын төвөөс элдэв тусламж (батламж мэтийн бичиг гаргаж өгөхгүй) үзүүлэхгүй болно.

Энэ бичлэгийн үргэлжилэл энд...

No comments:

Post a Comment