Saturday, May 23, 2009

Гадаад оюутан элсүүлэх шалгалт - YÖS (Yabancı Uyruklu Öğrenci Sınavı) - 2

Шалгалтын төвүүд

8. YÖS, өнгөрсөн жил Туркийн Анкара, Туркээс гадна Тиран (Албани), Баку (Азербейжан), Дакка (Бангладеш), Алмати (Казакистан), Бишкек (Кисргизистан), Бэйрут (Любнан), Үскүп (Макадонъя), Куала Лампур (Малайз), Кахирэ (Египт), Улаанбаатар (Монгол), Ташкент (Узбекистан), Исламабад (Пакистан), Казан (Орос), Шам (Сир), Амман (Йордан) зэрэг хотуудад (улсуудад) шалгалтын төв байгуулсан байна.

Шалгалт


9. YÖS-т 2 төрлийн тест авдаг. Нэг нь ерөнхий сэтгэн бодох шалгуур, нийт 80 асуулттай. Үүнээс 45 нь IQ үлдсэн 35 нь математик. Шалгалтын хугацаа 90 минут. Шалгалт Турк, Англи хэл дээр явагддаг.

Нөгөөх нь Турк хэлний шалгалт юм. 60 асуулттай Турк хэлний шалгалтын хугацаа нь 60 минут байдаг. Турк хэлний шалгалт нь шалгалтанд оролцогчын Турк хэл дээр текст унших, уншсан текстээ ойлгох чадварыг шалгадаг. Турк хэл болон ерөнхий сэтгэн бодох шалгуур нэг номон дээр хэвлэгддэг. (Хариултын цаас нь тус тусдаа байдаг тул математикийн цаг дээр зөвхөн математикаа хараад Турк хэлний цаг дээрээ Турк хэлээ харсан нь дээр байдаг. Математикийн шалгалтын дараа хариултын цаасыг хурааж авсаныхаа дараа Турк хэлний шалгалт руу ордог тул математикийн цаг дээр Турк хэлээ харж цаг алдах хэрэггүй.)

Шалгалтанд оролцогчид Анкара дахь төвд шалгалтанд орж буй тохиолдолд гадаад пасспортоо, гадаадад дахь төвд шалгалтанд орж буй тохиолдолд тухайн улсад хүчинтэй бичиг баримт авчирсан байх шаардлагатай. (Турк хэлний тодорхой мэдлэгтэй бол Турк хэлний тестээ чадхаараа хийхгүй хэдийгээр Турк хэлний дүнг харгалзахгүй гэсэн заалт (13 дугаар заалт) байдаг ч бол зарим сургууль (Мимар Синан их сургууль) оюутнуудаа Турк хэл болон Математикийн тестийн голчоор шалгаруулж авдаг юм билээ.)

Шалгалтын дүнг гаргах, зарлах

10. YÖS-т хоёр тестийн дүн тус тусдаа бодогддог бөгөөд дүнгийн хуудсан дээр Турк хэл тестийн дүн, Математикийн тестийн дүн маягаар 2 тусдаа бичигдсэн байдаг. Шалгалтын хариу гарахаар ÖSYM дүнгийн хуудас бэлтгээд бүртгүүлэхэд мэдэгдсэн хаяр руу шуудангаар илгээдэг байна.

Их дээд сургуулиудад бүртгүүлэх

11. Шалгалтанд орогсод сурахыг хүссэн сургуулидаа өөрөө бүртгүүлэх (өөрийн биеэр эсвэл хүн гуйж бүртгүүлнэ.) бөгөөд бүртгүүлэхэд шалгалтын дүнгээс (ЕӨС-ын дүн) гадна бас бус (пасспортны хуулбар) бичиг баримт хэрэг болно. Турк улсад их дээд сургуульд сурахын тулд ЕӨС-ын математын тестээс хамгийн багадаа 40 оноо авсан байх хэрэгтэй. (Зарим сургууль Турк хэлний тестийн хариуг бас харгалзан үздэг тул Турк хэлний тестийг бас чадхаараа хийвэл зохино. Боазичи, ОДТУ зэрэг сургуулиуд 100 хувь англи хэл дээр сургалт явуулдаг тул Турк хэлний тестийн хариуг нэг их анхаардаггүй. Бас сургуулй дотроо Турк хэлний бэлтгэлтэй сургуулиуд ч бий. Тэд хичээлийн жилийн эхэнд Турк хэлний шалгалт аваад хангалтгүй дүн авсан сурагчдыг Турк хэлний бэлтгэлд хамруулдаг. Ямар ч тохиолдолд ТӨМЭР-т сураад амжилттай төгссөнг батлах бичиг байвал түүнийгээ үзүүлэд шууд нэгдүгээр курстаа элсэж болдог.)

12. ЕӨС-с гадна бусад олон улсын шалгалтын хариугаар Турк улсын их дээд сургуулиудад сурах боломжтой бөгөөд ямар ямар олон улсын шалгалтууд ЕӨС-тэй дүйх талаарх мэдээлэл их сургуулиудын оюутан элсүүлэх журамд (kabul koşulları) хэвлэгддэг/нийтлэгддэг.

13. Их дээд сургуулиуд оюутан элсүүлж авахдаа ямар хэл дээр сургалт явуулдагаа үл харгалзан зөвхөн ерөнхий сэтгэн бодох шалгалтын дүнг харгалзах ёстой. Турк хэлний тестийн дүн Турк хэлээр сургалт явуулдаг сургуульд бүртгүүлж буй тохиолдолд хэлний бэлтгэлд сурах эсэхийг шийдэхэд тусладаг. (ЕӨС-ийн Турк хэлний тестээс хангалттай дүн авсан бол хэлний бэлтгэлс суулгүй нэгдүгээр курстээ элсэн орж болно гэсэн үг.)

14. Туркэд зарим сургуулийн сургалтын хэл 100 гадаад, зарим нь 40 эсвэл 60 хувь гадаад хэл дээр сургалт явуулдаг. Үлдсэн буяу ихэнх их дээд сургуулиудын сургалтын хэл нь Турк хэл юм. Турк хэлээр сургалт явуулдаг сургуулйд тэнцсэн хэрнээ Турк хэл нь хангалтгүй бол хамгийн ихдээ нэг жилийн хугацаанд Турк хэл хангалттай сурсан гэсэн баталгааг аваачин (ТӨМЭР-т сурсан бичиг эсвэл ЕӨС-ын ТУрк хэлний тестийн дүн) сургалтаа үргэлжилүүлж (эхлэж) болно.

15. Их дээд сургуулиуд, гадаад оюутнуудын бүртгэлийн хүлээж авах хугацаа, гадаад оюутнуудыг биелүүлбэл зохих шаардлагуудыг Турк улсад хэвлэгддэг сонингууд дээр зарладаг. Мөн зарлалыг сургуулиудын интернэт хуудаснаас бас ÖSYM-гийн интернэт хаягнаас мэдэж болно.


Бичлэгийн эхний хэсэг энд...

Monday, May 18, 2009

Гадаад оюутан элсүүлэх шалгалт - YÖS (Yabancı Uyruklu Öğrenci Sınavı) - 1

ЕӨС-ын талаар нэг бичлэг оруулъя гэж бодож хадгалсаар байтал болохоо байлаа, 2 бичлэг болгож л оруулахаас... Энэхүү бичлэгт ЕӨС-ын төлбөр, ямар ямар бичиг баримт шаардлагатай зэрэг ерөнхий мэдлэг байгаа болно. Зарим зүйлийн эцэст хаалтан дотор өөрийнхөө туршилга дээр үндэслэн бага зэрэг тайлбар хавчууллаа.

Шалгалтанд бүртгүүлэх болон шалгалттай холбоотой ерөнхий мэдлэг

1. Yabancı Uyruklu Öğrenci Sınavı (YÖS) нь Турк Улсад дээд боловсрол эзэмшихийг хүссэн гадаад оюутнуудыг сонгон шалгаруулж Турк даяар их дээд сургуульд хувиарладаг шалгалт юм.

Энэхүү шалгалтын дүнгээр (хариугаар) оюутан, баклаврын зэрэгт сурах эрх олж авдаг.

Шаардлагууд

2. Шалгалтанд орохоор бүртгүүлэгсэд гадаадын иргэн байх ёстой бөгөөд гадаадад Турк улсын арван жилийн боловсролтой дүйцэхүйц сургуульд боловсрол эзэмшсэн байх хэрэгтэй. (Арван жилийн адестатаа авчираад эндхийн боловролын яамаар "дүйцэхэр боловсрол эзэмшсэн болно" хэмээн батлуулдаг. Ихдээ л 2-3 цагийн ажил.)

Шалгалтанд бүртгүүлэх үе шатууд


3. Шалгалтанд орохыг хүсэгчид "Öğrenci Seçme ve Yerleştirme Merkezi, ÖSYM-YÖS, 06538, Ankara, TÜRKİYE" хаяр руу бичгээр; эсвэл өөрийн биеэр "ÖSYM-YÖS, Karyağdı Sokak, No. 28, Aşağı Ayrancı, Ankara, TÜRKİYE" хаягт хандан "Başvurma Belgesi" (Бүртгэлийн хуудас) "ÖSYM-YÖS 2009 Kılavuzu" (Тухайн оны тайлбар, энэхүү гарын авлаган дээр ямар сургуульд, ямар мэргэжилээр хэдэн гадаад оюутан авах, шалгалт хэзээ хаана болох, шалгалтын дүнг хэрхэн гаргадаг, шалгалтын онцлог зэрэг элдэв хэрэгтэй мэдээллүүд багтдаг.) авна.

Бөглөсөн бүртгэлийн хуудсыг машины тусламжтайгаар уншуулдаг тул анхааралтай бөглөх (2B эсвэл HB балын харандаагаар бөглөдөг.) хэрэгтэй байдаг. Бүртгэлийн цаасан дээр нэр, овог зэрэг үндсэн асуултуудаас гадна ямар сургууль төгссөн, хаана шалгалтанд орох (Туркээс гадна, Монгол, Казакистан, Киргиз гээд хэд хэдэн улсад шалгалтын төв үүсгэдэг), хаяг зэргийг асуудаг.

4. Бүртгүүлэх шаардлага хангасан сурагчид бүртгүүлэхийн тулд (a) бүртгэлийн хуудас (b) шалгалтанд орох мөнгө төлсөн баримтаа заасан хугацаанаас өмнө ÖSYM-н хаягаар явуулах эсвэл өөрийн биеэр хүргэж өгсөн байх хэрэгтэй. (хаяг нь ÖSYM-YÖS, 06538, Ankara, TÜRKİYE, сүүлийн хугацааг жил бүр тухайн жилийн "тайлбар" гарын авлага дээр хэвлэсэн байдаг.)

5. Шалгалтанд орох төлбөр 50 доллар. Шалгалтанд орох мөнгө төлсөн баримтаа "YÖS-200х Kılavuzu"-д заасан зааврын дагуу шалгалтанд орохоор бөглөсөн бүртгэлийн хуудсын хамтаар ÖSYM-д аваачиж өгөх эсвэл илгээнэ. (хаяг нь ÖSYM-YÖS, 06538, Ankara, TÜRKİYE)

6. Шалгалтанд орохоор бүртгүүлэгсэдийн материалийг ÖSYM (бүрэн эсэхийг) шалгаад, шаардлагийг биелүүлсэн бичиг баримт нь бүрэн сурагчид "шалгалтанд орох эрхийн бичиг" (Sınava Giriş Belgesi) гаргаад мөн заавар номонд бичсэн зааврын дагуу сурагчид илгээдэг байна.

7. Шалгалтанд оролцохоор бүртгүүлэгсэд шалгалтанд орохоор гадаадад гарах шаардлагатай бол бүртгүүлэгчийг гадаад пасспорт, виз авах зэрэгт шалгалтын төвөөс элдэв тусламж (батламж мэтийн бичиг гаргаж өгөхгүй) үзүүлэхгүй болно.

Энэ бичлэгийн үргэлжилэл энд...

Thursday, May 7, 2009

Туркэд "ажилласан" бүсгүйн тэмдэглэл

Нэгдvгээр хуудас: Би vхмээр байна

Бусдын адил эрх чєлєєтэй байж, хань ижилтэй болж, vрийн зулай vнэрлэх хувьгvйдээ би гутарч байна. Энэхvv сэтгэлийн шаналал маань намайг шороон дор ороход аних байх даа. Тиймээс би vхмээр байна. Надад єєр сонголт алга. Уг нь зовлон гэдэг хувийн маань ємч. Гэхдээ би ярьмаар байна. Даанч энэ нийгэм, энэ хvмvvс намайг ойлгохгvй байх гэхээс нуруу хvйт оргиж байна. Єдєржин л толгойгоо гашилгаж, мєнгє мєнгє гэж бодон хотын гудамжаар алхалдат байлаа. Харин тэр нэгэн зарыг уншсанаар єєрийн амьдралын энэ єчvvхэн зовлонгоо 1000 дахин нэмэгдvvлсэн юм. Тэр зар дээр “Єндєр царайлаг охидыг мэргэжил харгалзахгvй гадаад руу єндєр цалинтай ажилд зуучлана” гэж бичсэн байсан. Зарын дагуу хотын тєвд байрлах нэгэн загварын агентлагт очсон. Тэнд миний vеийн 18-25 насны эмэгтэйчvvд цугласан байсан. Таван минут орчим болсны дараа нvдэнд дулаахан эр, эм хоёр орж ирсэн. Эрэгтэй нь герман, эмэгтэй нь монгол. Тэд єєрсдийгєє гадаадад сургалт, ажилд зуучилдаг албан ёсны зуучлалын агентлагийн сургагч багш нар хэмээн танилцуулсан. Тэгээд АНУ-д ахлах сургуульд суралцуулна, Японд vйлдвэрлэлийн дадлагажигчаар ажиллуулна, БНХАУ-д гоо сайхан, Туркт компьютер электроникийн чиглэлээр суралцуулна хэмээсэн. Би хувьдаа Туркийг сонгож анкет картаа бєглєсєн. Тэд бидний дундуур явж гадаад хэлний мэдлэг, сонгож авсан орныхоо ёс заншил зэргийг хэр мэдэх вэ, гадаад паспорттай юу гэж асуусан. Дараа энэ бvхнийг нууцалж эцэг эхдээ гэнэтийн сайхан бэлэг барьж чадах уу гэж асуухад, vгvй гэж хэлсэн охидыг буцааж явуулсан. Харин би худлаа vнэн хэлж байгаад сонгон шалгаруулалтад тэнцсэн юм.

Хоёрдугаар хуудас: Туркийг зорьсон минь

Турк орныг зорьсон тvvх минь энэ. Би монголоос 2006 онд явсан. Тэгэхэд намар болж байсан. Тэд надад замдаа гоё сайхан хувцас олныг авч єгсєн. Галт тэрэг, усан онгоцоор, эцэст нь автобусаар “зугаалан” олон хоногийн турш аялсан. Ингээд яг 18 хоногийн дараа Туркийн Станбул хотод анх хєл тавьсан. Тэнд хэчнээн сайхан байсан гээч. Єндєр хєгжилтэй орны автобус байшин, замын хашлагахан зэргийг хараад ухаангvй их баярлаж билээ. 18 настай охины хувьд алс орныг зорьж ажил хийж басхvv боловсрол олж авна гэдэг асар том боломж байсан. Энэ боломжийг алдахыг хvсэхгvй учраас ажилд зуучлагчийн надад тавьсан бvх саналыг нь зєвшєєрсєн. Тэр миний бvх бичиг баримтыг хурааж, дараа нь гоо сайхны мэс засалд оруулж хамрыг маань єндєрлєж, хєхийг маань томруулж гоё сайхан болгосон. Эндээс л миний бvх зовлон зvдгvvр эхэлсэн юм.

Гуравдугаар хуудас: Айлган сvрдvvлэлт дундах амьдрал

Цонхгvй хэрнээ тємєр хаалгатай дєрвєн хананы дунд хичнээн єдєр хоногийг єнгєрєєсєн юм бvv мэд. Эхэндээ тэнхээгээ тасартал орилж, явуулахыг шаардан уйлж байснаа санаж байна. Сvvлдээ урьдчилан таах аргагvй зодуур, тамлалтаас vхтэлээ айж дуугарч ч чадахаа больсон. Зодохгvй юм аа гэхэд тэд бидний биенд хар тамхи шахдаг байсан. Тэгээд уртасгасан цагаар, ямар ч чєлєє завсаргvйгээр ажиллуулсан. Хувийн ариун цэвэртээ анхаарах нэг ч минут охидод олддоггvй байв. Хамтдаа Туркийн хил дээр буусан охид хаана байгааг би мэдэхгvй. Харин єєр охидтой нэг єрєєнєєс нєгєє єрєє рvv зєєгдєхдєє тааралддаг. Бид бие бие рvvгээ гунигийн харц чулуудан, сэтгэлийн гvн дэх зовлонгоо хуваалцдаг байсан. Тамлал, зодуурын “амт” хэзээ ирж, хэрхэн зовоох бол гэх тvгшvvр vргэлж тархинд хоргодон чичирдэг байсан. Биднийг Туркт ирсэний дараа эрэгтэй хvнтэй бэлгийн харилцаанд оролцохдоо яаж дуугарах, хэрхэн аяглах тухай хvчээр заасан. Хэрэв vйлчлvvлэгчийн хэлснийг хийхгvй бол зодуулна. Дээрээс нь гомдол мэдvvлж дахин зодуулна. Єдєр шєнєгvй завсар зайгvй тэр аймшигтай хvмvvс намайг хvчирхийлж байсан. Єдєрт хамгийн багадаа тав, тэгээд найман удаа тамын ажилдаа гардаг байлаа. Тэндэхийн хvмvvс бидэнтэй юу ч ярьдаггvй. Зєвхєн зоддог. Єєр бусадтай ярихдаа чихэнд нь ойртож хэдэн vг хэлээд мєнгє єгч авч байгаа харагддаг.

Дєрєвдvгээр хуудас: Орголт

Биднийг нэг газраас нєгєє рvv автобусаар зєєдєг байсан. Автобусны цонх хар єнгєтэй бас давхар хєшигтэй. Хянагчид дундуур холхиж бидний vйлдлийг хянана. Тэгээд тэр сайхан хотын хаана нь ч байдаг юм гэмээр хамгийн бохир газарт биднийг аваачиж єгдєг байсан. Ихэвчлэн тахир дутуу, зvй бусаар бэлгийн дур хvслээ хангадаг догшин харгис новшнуудад биднийг тушаадаг байсан. Би энэ хугацаанд хоёр гурван удаа оргохыг завдаад ухаан баларталаа зодуулсан юм. Эхний удаа нэг охин автобуснаас газар хєл тавингуутаа зугтсан. Би тvvний араас гvйхийг завдсан ч тав алхаад л баригдсан. Хэвтэрт орсны дараа хэд хоног ажиллаж чадаагvй. Ажиллаагvй хоног бvрт надаас алданг тооцож, басхvv замын зардалд хvv тооцож их ажиллах хэрэгтэй хэмээн хараан зvхдэг байсан. Бас жирэмснээс хамгаалах эм єдєр болгон хvчээр уулгаж, тєлбєрийг нь єр болгож нэмдэг байсан. Бие тэнхэрсэний дараа тамын ажилдаа явахаар автобусанд ачигдаж байхад нєгєє оргосон охин булуу болтолоо зодуулчихсан машинаас бууж байгаа харагдсан. Хєєрхий баригдчихаж. Vvнээс vvдээд л сайн ажиллаад бушуухан єрєє тєлчихвєл тэд намайг явуулна гэдэгт олон охин итгэдэг. Энэ явдал єнгєрсєнєєс хойш хэсэг хугацааны дараа би буудлаас оргосон. Хэчнээн эрсдэлтэй ч би хоёр давхараас vсэрсэн. Сульдаж гvйцсэн би нэг гудамжны цаанаас л баригдсан. Дєрєв таван хянагч тал талаас л гvйгээд ирсэн. Ингээд миний сvvлчийн найдлага тасарсан даа.
Сvvлдээ би vхэх талаар бодох болсон. Цаг минут тутам єр нэмэгдэж, алданг тооцож, тvvний дороос єндийх аргагvй болсон. Мєн хэзээ ч ирж болох харгислал тvгшvvрийн дунд банж цєхєрсєн учраас энэ замыг сонгосон юм.

Тавдугаар хуудас: Амьд хvvр

Ухаан орох нь ээ эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа. Цагаан ємсгєлтэй хvн орж ирсэн нь Турк улсын цагдаагийн ажилтан аж. Тэр надаас баахан юм асуусан. Бас намайг гудамжнаас ухаангvй хэвтэж байхад олсон гэж хэлсэн. Гэхдээ би хариулж чадаагvй. Нvд минь харж байгаагаас бусдаар толгой хvзvv, нуруу, гэдэс гээд бvх эд эс маань шархирч байлаа. Нvд харанхуйлж, vе vе ухаан балартаад ямар ч тэнхэлгvй болсон байжээ. Би Туркт ирээд хоёр жил боолын хєдєлмєр эрхэлсэн байжээ. Миний тєсєєллєєр би энд ирээд 10 жил болсон. Тэгээд л би таван давхараас vсэрсэн юм. Босоод ганц хоёр алхсанаа л санаж байна. Cap шахам эмчлvvлсэний эцэст би єєрийгєє заг хvйтэн, мєєгєнцєр болоод нэлээд хэдэн БЗХЄ-тэй болохоо мэдсэн.
Мєн олон удаагийн зодуурийн улмаас тархи маань маш их гэмтсэн. Тэд биенд маань шарх vлдээхгvйн тулд ихэвчлэн толгой нуруун тус газар зоддог байснаас vvдэлтэй. Олон удаагийн амь дvйсэн орголт охидод зєвхєн vхэл л авчирдаг. Одоо єрєєсєн хєл маань байхгvй. Бас дотоод эрхтэнд маань нэг ч эрvvл эд эс vлдээгvй. Амьд хvvр болсон би хэнд хэрэгтэй гэж. ХДХВ-ийн халдвар надад нэг жилийн ч нас vлдээгээгvй аж.

Зургаадугаар хуудас: Єглєєний нарыг дурсахуй

Надтай хамт 17 охин Турк улс руу явсан. Бас Америк, Турк, Япон, Хятад луу явахаар нэг багт єдий тооны охид тэнцvvлсэнийг санаж байна. Тэд энэ шалгаруулагчтаа ямархан давтамжтайгаар явуулдгийг мэдэхгvй. Гэхдээ vг сольж vзээгvй болохоос тэнд байхдаа маш олон монгол охидтой харцаараа мэндэлж, харцаараа зовлонгоо хуваалцаж явсан. Монгол хvний наймаа байгаа, тvvгээр барахгvй бvр зохион байгуулалттайгаар, маш нарийн хяналт дор цэцэглэн хєгжиж байна. Энэ нас, энэ амьдралаа сvйтгэн байж би vvнийг мэдсэн. Тиймээс надтай адилхан олон охид гадаадад гарах хvсэлдээ хєтлєгдєн энэ доромжлолд бvv єртєєсэй. Мєнгєгvй байхдаа би нарыг єдєр бvр хардаг байсан. Харин тэнд хоёр жил тамлагдахлаа єглєєний нарыг нэг ч удаа харж байгаагvй…

Монтур.минийх.ком-с чирээд ирэв...