Wednesday, August 19, 2009

2009-2010 оны сургалтын төлбөр

Турк улсад, улсын их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг яамнаас тогтоож өгдөг. Тиймээс оюутаны сургалтын төлбөр хаана байрладаг, ямар сургуульд сурахаас нь бус ямар чиглэлээр сурахаас нь хамаардаг. Энэ жилийн сургалтын төлбөрийн хэмжээ саяхан тогтоогдсон байна, үүний дагуу

* Анагаах (tıp fakültesi) 591 лира
* урлагын чиглэлээр сурах бол (devlet konservatuvarı) 589 лира
* шүдний эмч, эмийн санч (diş hekimliği ve eczacılık fakülteleri) 494 лира
* малын эмч (veteriner fakültesi) 386 лира
* хууль (hukuk fakültesi) 313 лира
* шинжлэх ухаан, түүх уран зохиол (fen-edebiyat) болон харилцаа буюу сэтгүүлч, радио телевиз, ПР (iletişim fakülteleri) 284 TL гэнэ. Зайны сургалтны! (эчнээ) оюутанууд хамгийн бага буюу 71 TL (açık öğretim fakültesi) төлөх аж.
Дээрх төлбөрүүд улирлынх бөгөөд хэрвээ таны сургалт гадаад хэл дээр явагддаг бол (Англи, Франц гээд Турк хэлнээс бусад хэл дээр) дээрх төлбөрийн хэмжээний 2 дахинг төлөх гэнэ.

Эх сурвалж

Monday, August 17, 2009

1999.8.17

1999.8.17 шөнө 3 цаг 2 минут. Измит хотын Гөлжүк орчимд 7.5 баллын (зарим эх сурвалжид 7.6, 7.8 хэмээжээ.) хүчтэй газар хөдлөлт 45 секунд үргэлжилсэн бөгөөд тус газар хөдлөлт Анкара, Стамбул зэрэг ойр орчимын хотуудад мэдрэгдэж бага гэлтгүй хохирол учируулжээ. Албан ёсны тоогоор тус газар хөдлөлтөөс болж 17.480 хүн нас барж, 23.781 хүн шархдаж, 505 хүн тахир дутуу хоцорчээ. 285.211 орон сууц, 42.902 албан байгууллагын барилга гэмтэж, хулгайн (ядуус шөнөөр нэг давхар байшинг өөрсдийн чадлаар баридаг бөгөөд эднийг гэжэконду, шөнөөр баригдсан, гэдэг), чанаргүй (газар хөдлөлтөнд тэсвэргүй) баригдсан 133.683 барилга нурсаны эцэст 600.000 хүн гэр оронгүй үлджээ. Албан бус тоогоор 50.000 орчим хүн нас барж, 100.000 орчим хүн хүнд, хөнгөн гэмтжээ.
Барилгын нурангид дарагдаж нас барсан хүмүүсийг цуглуулан элдэв өвчин тараахгүйн үүднээс нийтээр нь оршуулсан бөгөөд тус газар хөдлөлт ойролцоогоор 16.000.000 хүнд их бага хэмжээгээр нөлөөлсөн гэж үздэг байна.
Энэхүү газар хөдлөлтөөр манай сургуулийн байшин нурсан нь 2003 онд намайг анх ирэхэд манай сургуулийн барилга баригдаж дуусаагүй байлаа. Одоог хүртэл газар хөдлөлтөнд нэрвэгдсэн мянга мянган хүн орон байртай болоогүй байгаа бөгөөд хэдэн мянган зарга одоог хүртэл шийдэгдээгүй байна.
Эрдэмтдүүдийн үзэж буйгаар ойрын хэдэн жилд Мармара (далай нэрэг орчимоор) орчимд дээрхтэй төстэй газар хөдлөлт болно гэсэн таамаг бий.








Эх сурвалж
Эх сурвалж

Friday, August 14, 2009

Хүн худалдах гэмт хэргийг таслан зогсооё!

Саяхан нэг найз маань Монголоос ирэхдээ Хүн худалдах гэмт хэргийг таслан зогсооё нэртэй Хүйсийн тэгш эрхийн төвөөс гаргасан гарын авлага авчирсан юм. Илүү хүртээлтэй болгох үүднээс үг үсэггүй хуулан пост хийлээ, таалан соёрхоно уу.

Хүн худалдах гэмт хэргийг таслан зогсооё!


"Хүн худалдах гэмт хэрэг" гэдэг нь бусдын биеийг үнэлүүлэх, албадан ажиллуулах буюу үйлчлүүлэх, боолчлох буюу боолчлолтой төсөөтэй заншил, эрх чөлөөгүй байлгах, цус, эрхтэнийг нь авах зорилгоор эмзэг байдлыг нь урвуулан ашиглаж, хуурч мэхлэх, дарамтлах, хулгайлах замаар элсүүлэх, тээвэрлэх, дамжуулах, нуугдуулах буюу хүлээж авах үйлдэл юм.

Хэн нэгнээр зуучлуулан гадаадад зорчих гэж буй бол та доорхи зүйлсийг анхаараарай.

* Тухайн улсад байх өөрийн улсын консулын газар, элчин сайдын яамны утас хаягийг авч хадгалах.
* Зуучлагчийн талаах мэдээлэлийг (нэр, хаяг, нэрийн хаяг,утас, регистрийн дугаар г.м) авч итгэлтэй хүндээ үлдээгээрэй.
* Найз нөхөд, гэр орныхондоо, хаашаа, хэнтэй, хэзээ явах гэж буйгаа хэлэх хэрэгтэй.
* Тухайн орны хэл дээр (гарын авлага дээр хил дээр хэмээсэн байна) шаардлагатай өгүүлбэрүүдийг тогтоогоорой. Тухайлбал, надад туслаач, Монгол Улсын Элчин саьдын яам хаана байдаг вэ?, Цагдаагийн газрыг зааж өгөөч?
* Гадаадад байх хугацаандаа хэрэглэх зардалтай байх ёстой.

Хэрэв та гадаад оронд очсон бол юу хийх хэрэгтэй вэ?
* Пассапортоо хэн нэгэнд бүү өг.
* Гадаадад очингуутаа өөрийн орны Элчин сайдын Яам, консулын газарт бүртгүүл.
* Очоод хаана очсон талаараа гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоо барь.
* Хэрэв хүнд байдалд орсон бол ямар нэгэн аргаар өөрийн улсын элчин сайдын яам, эсвэл тухайн улсын хууль хяналтын, хүний эрхийн байгууллагад ханд.

Хүн худалдах гэмт хэргийн талаар мэдээлэл, зөвөлгөө, туслалцааг 1903-аас авч болно.
Бид таны нууцыг чандлан хадгална.
www.stoptrafficking.

Нэмэлт:

Турк Улсад суух Монгол Улсын Элчин Сайдын Яам

Хаяг: A.Fethi Okyar sokak No.4, Oran, Çankaya 06700 Ankara, Turkey
утас: (0090) 312-4921028, (0090) 312-4921027 end_of_the_skype_highlighting Факс (0090) 312-4921064

Ажлийн хуваарь: ажилийн өдрүүдэд 08.00 - 17.00
Хагас бүтэн сайн болон албан ёсны амралтын өдрүүдэд ажиллахгүй.

IOM буюу олон улсын цагаачдын байгууллагын Анкара дахь салбар (төрийн бус байгууллага)
Утас: (0090) 312 454 11 44

IOM Стамбул
Утас: (0090) 212 293 50 00, 292 13 38

Monday, August 10, 2009

IOM - International Organization of Migration

IOM, Олон Улсын Цагаачдын Байгуул- -лага, 1951 онд 2 дугаар дэлхийн дайнаас болж эх орноосоо дайжиг- -садыг дахин төвхнөхөд нь туслах зорилготой байгуулагджээ. 50 иад онд дайнаас болж нутгаасаа дайжсан нийт 11 сая хүнээс 1 сая гаруйг нь аюулгүй тээвэрлэлтээр хангасан байна. Шведийн Женевт төвтэй энэхүү байгуулагад өнөөдрийн байдлаар 127 улс гишүүн аж. Гишүүн орнуудад байрлах албан тасалгаануудад нийт 5400 ажилчинтай, жилд 1 тэрбум гаруй долларын мөнгөн эргэлттэй гэнэ. Энэхүү байгууллага Турк Улсын Анкара, Стамбул хотуудад салбартай бөгөөд тэд өнөөг хүртэл Монгол Улсын 32 иргэнийг өөрийн хүслээр нутаг буцхад нь тусласан аж.

Ойрын 6 сардаа харласан хүмүүст онгоцны билет авч өгөн байраар хангах зэрэг бүрэн үйлчилгээ үзүүлж чадахгүй ч, энд ирээд харласан хүмүүст, нутаг буцхаар шийдэн шууд нисэх билетээ авсан (Аерофлот-ын билет) тохиолдолд онгоцны буудал дээр шаардагддаг харласан хугацааны торгуулийг төлөлгүйгээр явахад нь туслах гэнэ.

Тэд гол анхаарлаа хүний наймааны золиосууд дээр (хүчээр ажиллуулах, биеийг нь үнэлүүлэх, боолчилох зэрэг) төвлөрүүлсэн бөгөөд ийм тохиолдолд 157 хэмээх үнэгүй номер луу залгаж байгаа газраа Орос, Англи, Казак, Өзбек хэлний нэгнээр тайлбарлахад болох гэнэ. Тус байгууллага хүний наймааны золиосыг байр саваар хангаж, онгоцны билетийг нь авч өгөөд нутаг буцаах бөгөөд Монголдоо очихоор нь бас элдэв дамжаа сургалтанд хамрагдуулах, зээл олгох зэргээр тусладаг аж. Хүний наймааны хохирогчдыг 365 хоног 7 хоног 24 цагийн хэзээд хүлээж авахад бэлэн гэнэ лээ шүү, холбогдоорой.

Хэрвээ та, таны танил тал, хамаатан садан тань Турк улсад ирээд хүний наймааны золиос болсон бол 157 дугаарын үнэгүй утас руу маш яаралтай залга гэж дамжуулаарай. Мөн өөр бусад улсуудад хүний наймааны золиос болсон нэгнийг таньдаг бол Олон улсын цагаачдын байгууллагыг сайт руу ороод хаашаа, хэнтэй холбогдох, тэдний офис хаана байрладаг зэрэг мэдээллийг авч болно шүү...

Хүн худалдах гэмт хэргийг таслан зогсооё!

Олон улсын цагаачдын байгууллагыг сайт

Стамбул дахь офисын хаяг нь:
Kemerhatun mahallesi,
Hamalbaşı caddesi, no:22 Kat:3 daire:9 34435
Beyoğlu/İstanbul

Таксим Аксарай чиглэлэд Өмэр Хаяяам нэртэй автобусны буудал байх бөгөөд түүн дээр буугаад Истиклал гудамж талруу ороод замын хажууд 22 номерын байшин байгаа тэрний 9 тоот эсвэл Истиклал гудамжаар уруудаад Галатасарай лицэйг өнгөрөнгүүт баруун тийшээ эргээд (Хамалбаши гудамж) 100 орчим м алхахад 22 тоот байшин байгаа

ИОМ-той танилцсан түүхийг эндээс