Monday, April 6, 2009

Анкара ТӨМЭР (Турк хэлний бэлтгэл)



Анкара ТӨМЭР нь Турк даяар хэд хэдэн төвд (хотод) сургалт явуулдаг бөгөөд эдгээр төвүүд Стамбул, Анкарагаас гадна Бурса, Самсун, Измир, Денизли, Анталья (Аланья), Трабзон зэрэг хотуудад байрладаг байна. Анкарад, Кизилая, Тунали гэдэг 2 төв байдаг ажээ.
Төлбөрийн хувьд мэдээж сургалтын төвийн байрлал, төвийн байрладаг хотын амьдарлын өртөг, ажиллах хүчний (багш) олдоц гээд хэд хэдэн зүйлээс шалтгаалан хэлбэлзэнэ.

Энэ жилийн байдлаар Стамбул, Анталья хотуудын төвүүдэд долоо хоногт 3 удаа хичээллэдэг нийт 96 цагийн хичээлийг 8 долоо хоногт тараасан Турк хэлний курс 456 Америк доллар, ажилийн өдрүүдэд хичээллэдэг 4 долоо хоногийн нийт 80 цагийн хичээлтэй курс 380 Америк доллар байна.
Бусад хотуудын төвүүдэд 96 цагийн курс (долоо хоногт 3 удаа хичээллэнэ. Нийт 8 долоо хоног үргэлжилэнэ) 408 Америк доллар байхад 80 цагийн курс (ажилын таван өдөр 4 цагаар хичээллэн нийт 4 долоо хоног үргэлжилэнэ) 340 долларын төлбөртэй.

Эндээс харахад жилд Турк хэлний курсын төлбөрт ойролцоогоор 4080 Америк доллар (өдөр бүр хичээллэнэ гэж үзэхэд) дээр нь номны 200 орчим Америк доллар гээд нийт 4280 ам.дол зарцуулагдах нь ээ.

Анхааруулга


Эцэст нь Турк хэлний курсын урилага авахын тулд 250 (хан) ам.дол + сурахыг хүсэгчийн пасспортны хуулбар хэрэгтэй байдаг юм шүү. Мөн ЕӨС буюу гадаад оюутан элсүүлэх шалгалтанд оролгүйгээр их дээд сургуульд хувиарлагдах ямар ч боломжгүй тул Турк улсад их дээд сургуульд элсүүлнэ эсвэл Турк хэлний курсын урилага гаргаж өгнө гэсэн заруудад бүү итгээрэй.